Төрийн ордны баруун талын замыг нээлээ

Засгийн газрын ордны баруун талын замыг өнөөдөр өглөөнөөс эхлэн нээсэн байна. Тодруулбал, Жуулчны гудамжаас хойш Байгалийн түүхийн музейн уулзвар хүртэлх 200 орчим метр замыг энэ сарын 16-наас эхлэн засварласан юм. Албаны хүмүүс долдугаар сарын 24-нд уг замыг нээнэ гэж тооцож байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө засварын ажил дуусчээ.

Дээрх хугацаанд газар дорх инженерийн байгууламжид бороо усны, цахилгаан инженер шугам сүлжээний, зам засварын ажил гээд иж бүрэн засвар хийсэн байна.

Д.ЖАРГАЛ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих