Vнэд хvрээгvй мянга мянган амь буюу Тянь Миний хядлага

Єнєєдрєєс 20 жилийн тэртээх яг энэ єдєр ємнєд хєршийн нийслэл Бээжин хотын Тянь Миний талбайд хувьсал єєрчлєлт, шинэ амьдралыг хvссэн зорилго нэгтэй мянга мянган залуус цугларч, дэлхийн хамгийн хvчирхэг коммунист улсынхаа эрх баригчдыг барьц алдуулан сандаргасан билээ.
Дэлхийн тvvхэнд Тянь Миний vй олноор нь хєнєєсєн хэрэг буюу Хятадад Зургадугаар сарын 4-ний явдал гэж бичигдэн vлдсэн аймшигт явдал 1989 оны энэ єдєр эхэлсэн юм. Улс орныхоо амьдралыг єєрчлєх гэсэн оюутан залуусын хvсэл мєрєєдєл эцэстээ харгис тєрийн алан хядлагад нухчин даруулж тєгссєн энэ харамсалтай явдлыг эргэн дурсахад…

Хєдєлгєєн ингэж эхэлжээ
1978 оноос удирдагч Ден Сяопин эдийн засаг, улс тєрийн цуврал реформ хийж эхэлсэн нь 10 жилийн дараахь их хєдєлгєєний салхийг хийсгэжээ. Ден Сяопиний єєрчлєлт шинэчлэл гэх арга хэмжээ нь Хятадын улс тєрийн тогтолцоог хангалттай єєрчилж чадахгvй байгаад сэтгэл дундуур оюутан залуус, сэхээтнvvд энэ vед Хятадын єнцєг булан бvрт бий болж байв. ЗХУ-д М.Горбачёвын эхлvvлсэн єєрчлєн байгуулалттай жишиж болохуйц шинэчлэлийг тэд хvсчээ. 1986-1987 онд ардчиллыг дэмжигч оюутнууд эсэргvvцлийн хєдєлгєєн єрнvvлсэнтэй зэрэгцэн Хятадын Коммунист намын Ерєнхий нарийн бичгийн дарга Ху Яобан 1987 оны нэгдvгээр сард албан тушаалаасаа огцров. Намын бодлогоос “гажууд” єєрчлєлтийн тухай нээлттэйгээр ярьж, оюутнуудын хєдєлгєєнийг дэмжсэн Ху Яобан 1989 оны дєрєвдvгээр сарын 15-нд зvрхний шигдээсээр гэнэт нас барсан нь оюутнуудын бослогыг єдєєж єгчээ.

Дєрєвдvгээр сарын 15: Ху Яобаны дурсгалыг хvндэтгэн Тянь Миний талбайн дундах Ардын баатруудын хєшєєний ємнє хэсэг залуус сайн дураараа цугларав. Бээжингийн их сургууль, Циньхуа их сургуулийн оюутнууд энэ єдєр оюутны байр болон Тянь Миний талбайд хэсэг хэсгээрээ нийлэн эмгэнэлийн vгсээ бичин, гашууджээ.

Дєрєвдvгээр сарын 16: Бээжингээс гадна Шанхай зэрэг хэд хэдэн хотод vvнтэй ижил vйл ажиллагаа эхэлжээ.

Дєрєвдvгээр сарын 17: Хятадын улс тєрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан Тянь Миний талбай дахь Ардын их танхимын зvvн хаалганы ємнє цугларч Ху Яобаныг эмгэнэн дурсав. Цагдаагийнхан эхэндээ оюутнуудыг єєрсдєє тарахыг ятгасан боловч тэдний хvссэнээр болсонгvй. Шєнє болоход бусад их сургуулиас болон Бээжингийн жирийн иргэд олноороо ирж, тэдэнтэй нэгдэв. Энэ шєнє Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан дотуур байрнаасаа Тянь Миний талбай руу жагсч, тэдэнтэй Циньхуагийн оюутнууд ч нэгджээ. Жагсагчдын тоо нэмэгдэж, эсэргvvцлийн хvрээ ч єргєжиж, оюутнууд зєвхєн Ху Яобаны араас гашуудах бус тєр засгийн удирдагчдад хvргvvлэх долоон зvйл бvхий шаардах бичиг гаргав.

Дєрєвдvгээр сарын 18: Оюутнууд эх орончдын дуугаа дуулж, жагсаал зохион байгуулагчид єєрчлєлт шинэчлэлийг уриалсан vг хэлж байв. Тэд Тєв хорооны удирдлагуудтай уулзаж, долоон зvйлтэй шаардлагаа єгєхийг хvсэв. Энэ хооронд эрх баригчдын оршин суудаг Жонанхай цогцолборын гадна хэдэн мянган оюутан цугларч, тэдний шаардлагад хариу єгєхийг шаардав. Оюутнууд цогцолбор руу хvчээр орох гэж дайрсан ч бvтэлгvйтсэн учир гадаа нь суулт зарлав. Засгийн газрын зарим албаны хvн тэдэнтэй уулзаж ярилцсан ч албан ёсны хариу єгєєгvй нь жагсагчдын уур бухимдлыг дэвэргэжээ.

Дєрєвдvгээр сарын 20: Эцэст нь цагдаа нар суулт зарлагчдыг хvчээр тараажээ. Энэ vеэр багахан хэмжээний мєргєлдєєн гарч.

Дєрєвдvгээр сарын 21-ний шєнє буюу Ху Яобаныг эцсийн замд нь vдэх ёслолын ємнєх єдєр Тянь Миний талбайд жагсагчдын тоо 100 мянга давлаа. Энэ vеэс талбайг олон нийтэд хаасан байна.

Дєрєвдvгээр сарын 22: Бээжингийн их сургуулиудад багш, оюутнууд нь хичээлээ хаяж эхлэв.

Дєрєвдvгээр сарын 26: Коммунист намын тєв хэвлэлд Ден Сяопиний “Vймээн самууны эсрэг тугаа єндєр єргєцгєєе” нэртэй илтгэлийг хэвлэжээ.

Дєрєвдvгээр сарын 27: Илтгэл гарсны маргааш Бээжингийн тєв гудамжаар 50 мянган оюутан жагсч, эрх баригчдыг дээрх мэдэгдлээ буцаахыг шаардав.Тэд мєн Засгийн газрын гар хєл болсон оюутны холбоодыг эсэргvvцэж байлаа.

Тавдугаар сарын 4: Бараг 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч улс тєрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чєлєєлєхийг, оюутнуудын тєлєєлєгчдиин эрх баригчидтай албан ёсны хэлэлцээр хийхийг шаардав. Эрх баригчид оюутнуудын албан ёсны байгууллагатай ярилцахыг зєвшєєрсєн ч саналыг нь хvлээн авахаас татгалзжээ.

Тавдугаар сарын 13: ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын айлчлалыг дагалдан ирсэн олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн анхаарлыг татах гэж оюутнууд тєв талбайд єлсгєлєн зарлав. Долоо хоног vргэлжилсэн єлсгєлєнг дэмжиж Тянь Миний хєдєлгєєн шиг зохион байгуулалттай биш ч гэлээ Хятадын 400 гаруй хот, Шанхай, Хонконг, Тайвань болон ХойдАмерик, Европт хvртэл жагсаал цуглаан єрнєв. Оюутнууд “Интернационал”дууг хоолой нийлvvлэн дуулж, эрх баригчдыг тал талаас нь шахамдуулж байв.

Тавдугаар сарын 19: Коммунист намын Ерєнхий нарийн бичгийн дарга Жао Зиян талбай дээр ирж, оюутнуудыг єлсгєлєнгєє зогсоохыг уриалав. Тэрээр “Бид аль хэдийнэ хєгширсєн учраас асуудал байхгvй. Харин та нар залуу хvн учир бие, эрvvл мэндээ бод” гэж ухуулж байжээ.

Тавдугаар сарын 20: Бослогыг хэрхэн зогсоох тухайд эрх баригчид хоорондоо санал зєрєлдєж байв. Жао Зияан зєєлєн аргаар жагсаалыг тараах гэж оролдож байсан бол Ли Пен хvчээр дарахыг санаархаж байж. Албан ёсны байр суурь байхгvйгээс Цэргийн тєв хорооны дарга Ден Сяопин цэргийн хууль гаргав. Гэвч жагсагчид цэргийнхний хvчийг хаажээ. Жао Зиян огцров.

Тавдугаар сарын 30: М.Горбачёвыг дагалдан ирсэн гадаадын хэвлэлийн агентлагууд оюутнуудын бослого хєдєлгєєн, єлсгєлєнг дэлхий даяар цацлаа. Энэ vеэр коммунист намын ахмадын зєвлєл оюутнуудтай ярилцаж vзэх гэсэн боловч тэдний шаардлага хэтэрхий олон, хамгийн чухал нь юу хvсээд байгаа нь тодорхойгvй байснаас хоёр тал хоорондоо ойлголцоход бэрхшээл гарчээ. Ер нь, Тянь Миний бослого амжилтад хvрээгvй нэг шалтгаан нь энэ юм. Хээл хахуулийг таслан зогсоох, хэвлэлийн эрх чєлєєтэй болгох, улс тєрийг єєрчлєх гээд янз бvрийн шаардлага тавьж, тэр бvр нэгдсэн зохион байгуулалтад орж чадахгvй байсан нь тэр олон хvний амь vрэгдэхэд хvргэсэн билээ. Ардын Чєлєєлєх армийн 27, 28 дугаар арми хотыг хяналтад авав. Энэ vед АНУ-ын Ерєнхийлєгч Жорж Герберт Буш тус улсад хориг тавьж буйгаа зарлаж, Хятадын цэргийн удирдагчид хоорондоо санал бодол зєрєлдєж байгаа тухай тагнуулын мэдээ авснаа мэдэгдэв.

Зургадугаар сарын 3: Чєлєєлєх арми, иргэдийн хооронд мєргєлдєєн гарав. Жагсагчид машин тэргээр хаалт саад тавьж, цэргийнхнийг хориглохын хажуугаар гал тавьж, єєдєєс нь чулуу шидэж байжээ. Энэ хооронд цэргийнхэн зохион байгуулалттайгаар хотоос гарах цэгvvд болон их сургуулийн гудамжуудыг хаажээ. Ингээд оройны 22:30 минутын орчимд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хvчээр дарах цуст vйл ажиллагаа эхэлжээ. Армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчид руу гал нээн давшилжээ. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж байсан гэдэг. Энэ vед жагсаалыг зохион байгуулагчид цэргvvдийн єєдєєс “молотовын коктейль” мэтийн зэвсэг ашиглахгvй байхыг анхааруулж байжээ.

Зургадугаар сарын 4: Vvрийн дєрєв, таван цагийн vед армийн танкууд талбайд бvрэн нэвтэрч, замдаа байсан жагсагчид, машин техник бvгдийг сvйрvvлжээ. Гэвч vvнээс ганцхан цагийн дараа буюу vvрийн 5:40-ийн vед талбайг бvрэн цэвэрлэсэн байжээ.

Амь vрэгдэгсдийн тоог хэн ч хэлж мэдэхгvй
Энэ аймшигт хядлагын vеэр хэдэн мянган залуу амиа алдсаныг хэлэх нотлох баримт байхгvй. Хятадыг Засгийн газрын албаны мэдээгээр амь vрэгдэгсдийн тоог 241 гэж зарласан бол тус улс дахь Улаан Загалмайн нийгэмлэг 2600 гэдэг. Харин гадаадын сэтгvvлчдийн тооцоолсноор хамгийн багадаа 3000 хvн энэ vеэр амь vрэгджээ. Тэгвэл НАТО-гийн тагнуулын мэдээлэлд энэ тоог 7000 давсан гэж дурдсан байдаг.

Олон улсын реакци
Африк, Азийн орнууд, Хойд Солонгос, Куба, Чехословак, Зvvн Герман, Пакистан зэрэг Хятадын ойрын холбоотнуудаас бусад бvх улс хvний эрхийг ноцтойгоор зєрчсєн энэ явдлын дараа Хятадыг буруутган мэдэгдэл хийж, янз бvрийн хориг тавьсан юм. Ден Сяопиний гадаад дахь айлчлалын тєлєвлєгєє нурж, Дэлхийн банк, Азийн хєгжлийн банк тус улсад єгєх гэж байсан зээлээ буцаажээ.

Хориотой сэдэв
Энэ явдлын дараа Хятадын сонинуудын 12 хувь нь хаагдаж, хэвлэлийн компаниудын долоон хувь нь vvдээ барьж, 150 гаруй кино, баримтат киног гаргахыг хоригложээ. Тухайн vеийн олон арван сонины эрхлэгч ажлаасаа халагдан, шийтгэл амссан гэдэг. Засгийн газар 32 сая хувь ном, 2.4 сая дvрс бичлэгийн хуурцгийг хураан авчээ. Одоо ч Хятадад “Google” цахим хуудсаар Тянь Миний бослогын талаархи мэдээлэл авах боломжгvй хэвээр.

Хохирогчдоос ганцхан гэр бvлд нєхєн тєлбєр олгожээ
НVБ-аас Хятадын Засгийн газрыг ард тvмнээсээ уучлал гуйхыг шаардсан ч тус улсын эрх баригчид хэзээ ч буруугаа хvлээж байсангvй. Гэхдээ 2006 оны дєрєвдvгээр сард нэгэн жагсагчийн ар гэрт 70 мянган юанийн тэтгэмж олгосон тохиолдол бий. Энэ бол Хятадын эрх баригчид дээрх явдалд “гэмшсэн” хамгийн анхны тохиолдол юм.

Мэдээллийн эх сурвалж: Ардчилал


URL:

Сэтгэгдэл бичих