Эмч нар хандив нэрээр иргэдээс мөнгө авч байна
Эрүүл биед саруул ухаан гэдэг. Гэтэл одоо үед мөнгөгүй бол эрүүл байхын үндэсгүй болжээ. Учир нь иргэдийн эрүүл энхийн манаанд зогсож буй эмч нар гар хардаг төдийгүй өвчтөнөөсөө эдгээсний хариуд мөнгө татдаг явдал газар авчээ. Тухайлбал, хөдөө орон нутаг болон, нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг Н.Гэндэнжамцын нэрэмжит Улсын эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг иргэдээс хандив нэрээр мөнгө авдаг байна. Энэ талаар манай сонинд нэрээ түр нууцлaхыг хүссэн иргэн хандсан юм. Түүний хэлж буйгаар” Манай хүүхдийн бие өвдөөд уг эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тиймээс гартал нь би нэрээ нууцалмаар байна. Бие нь овоо гайгүй болоод өөр тасагт шилжсэн юм. Гэтэл уг тасгаас эмчилгээ хийлгэж дуусаад гарахдаа хандив нэрээр заавал мөнгө төлдөг юм байна. Одоо манай хүүхэд, эхнэр хоёр энэ долоо хоногт эмнэлгээс гарна. Гэтэл эмчилгээ нь дуусаад гарах гэж байгаа иргэдийн өмнө хоёр шилэн хорго авчирдаг байна. Нэг нь эрчимт эмчилгээний тасгийн хандивын хайрцаг. Нөгөө нь сүүлд хэвтсэн тасгийн хайрцаг. Эмнэлэгээс гарч буй иргэд тус тусд нь тав таван мянган төгрөг заавал хийдэг байна. Манай эхнэр надаас арван мянган төгрөг нэхэж байгаа. “Эмч хандивын хайрцгаа бариад ороод ирэхээр би яах юм бэ? Хүн бүр л өгдөг юм байна” гээд байгаа” гэж тэрээр ярьсан юм. Уг эмнэлгийн хандивийн хайрцагтай холбоотой мэдээлэл манай сонинд гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.
Уг мэдээллийн мөрөөр Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгаар орж эмч нартай нь уулзсан юм. Уг тасгийн дарга эмч А.Оюунчимэг “ Манайд эмчлүүлж буй иргэдээс мөнгө авдаг явдал огт байхгүй. Хуулиндаа ч заачихсан байгаа. Иргэдийн эрүүл энхийн төлөө шударгаар ажиллаж байгаа” гэж хариулсан юм. Харин хандивийн хайрцагны хувьд цэвэрхэн шилэн хорго харагдсан юм.
Дотор нь олон өнгийн цаасан шувуу мөн таван мянга, нэг доллар, дандаа л мянгатаас дээш мөнгө харагдсан. Зургийг нь авахаар гуйтал эмч нар нь их л уурлаж байсан. Мөн энэ хайрцаг эндээс хөдөлдөггүй гэдэг үгийн зэрэгцээ бидний араас хашгиран доромжилж байсан юм. Иргэд өчнөөн удаа дугаарлаж арай хийн эмнэлэгт үзүүлж, үр хүүхдээ эмчлүүлнэ. Эмчдээ чихэр, боов өгөхийн зэрэгцээ нэг удаа хоолонд оруулахгүй бол хүн гэж тоодоггүй энэ ний¬гэмд, эмчлүүлээд гарах¬даа иргэд хандив нэрээр мөнгө өгдөг бас нэг тогтсон хэлбэр бий болоод эхэлчихжээ
URL: