Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийджээ
Агаар бохирдуулсан иргэн, ААН-ээс төлбөр авахаар болсон. Энэ ажлын явцын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Экологи цэвэр технологи шинжлэх ухааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнхбатаас тодрууллаа.
-Агаар бохирдуулж буй иргэн, ААН-ээс төлбөр авахаар болсон. Энэ ажил хэр төвшинд явж байна вэ?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам агаарын бохирдлын асуудлаар 2010 оноос эхлээд ажилласаар ирсэн. Улмаар агаар бохирдуулагч төлбөр төлдөг байх ёстой гэсэн үүднээс 2010 онд “Агаар бохирдуулсны төлбөр”-ийн тухай хуулийг батлан гаргасан. Өнгөрсөн зургадугаар сард “Агаарын тухай хууль”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийг нэгтгэсэн. Одоо агаарын асуудлыг зохицуулах хоёр том хууль үйлчилж байна. “Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-нд зааснаар агаар бохирдуулж буй иргэн, ААН-үүд төлбөр төлнө. Тухайлбал, автомашин эзэмшиж буй иргэн бензин, дизель түлш зэрэг агаар бохирдуулж буй хэмжээнээс шалтгаалаад жилдээ 8000-9500 төгрөгийн төлбөр төлж байгаа. Харин ААН буюу нам даралтын уурын зуухны газрууд түлшний хэмжээ, шаталтаас үүсэх бохирдлын хэмжээнээс хамаараад төлбөр өгдөг.
-Автомашины төлбөрийг хэрхэн авдаг юм бэ?
-“Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль”-ийн 7.1.5-д зааснаар бүх бохирдуулагч эх үүсвэрээс төлбөр авна гэж заалт бий. Машин эзэмшиж байгаа иргэд жил бүрийн зургадугаар сарын 1-нд автомашины улсын үзлэгт орохдоо төлбөрөө өгчихөж байгаа. Цахилгаан станц, нам даралтын зуух зэрэг байгууллагууд төлбөрөө төлж байгаа. Харин дээрх хуулинд заасны дагуу одоо айл өрхүүдээс төлбөр авах үлдээд байгаа юм.
-Автомашинаас авах төлбөрийг хэзээнээс эхэлсэн бэ?
-2010 онд “Агаар бохирдуулсны төлбөр”-ийн тухай хуулийг гаргасан. Үүнээс хойш автомашин, уурын зуухнаас агаар бохирдуулсны төлбөр аваад хоёр жил болж байна.
-Айл өрхүүдээс агаар бохирдуулсны төлбөрийг хэзээнээс, хэрхэн авах вэ?
-Одоо айлуудаас төлбөрөө хэрхэн авах талаар журам боловсруулж байна. 2012 оныг агаарын бохирдолтой тэмцэх жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд агаар бохирдлын улсын тооллогыг явуулсан. Энэ тооллогоор агаар бохирдуулагч ААН, айл өрх, байгууллагын тоог гаргасан байгаа. Энэ тоон дээр үндэслээд айл өрхүүдээс төлбөр авахаар хэлэлцэж байна.
-Жишээ нь, нэг кг нүүрснээс хэдэн төгрөгийн хураамж авч тооцох вэ?
-Нэг кг нүүрс шатаахад гарах бохирдуулагч бодисын хэмжээнээс хамаараад 10-30 төгрөгийн төлбөр авах тухай жагсаалт байдаг. Тэгэхээр бидний авсан судалгааны дүнгээс үзэхэд нэг монгол гэртэй айл жилд дөрвөн тонн нүүрс түлдэг гэж гарсан. Үүн дээр үндэслээд дөрвөн тонн нүүрсэнд дээд тал нь 9500 төгрөгийн төлбөр төлөх тооцоо гаргалаа.
-Нийслэлийн төв хэсэгт амьдардаг иргэдээс илүү төлбөр авах зэргээр ялгаатай байх уу?
-Ямар ч байсан айлуудаас авах төлбөрөө яаж ангилах тухай хэлэлцэж байна. Гэр, байшин аль эсвэл нийслэл, хөдөөд амьдарч байгаа гэдгээр нь ялгаатай байх болов уу. Энд бас нэгэн бодлого яваад байгаа юм л даа. Хөдөө орон нутгаас нийслэл рүү олноор шилжиж ирэх их нүүдлийг багасгахад хувь нэмэр оруулахаар зохицуулж байгаа юм. Нийслэл рүү нүүж ирээд агаар бохирдуулсны төлбөрөө төлж чадахгүй бол хөдөөдөө очоод арай бага мөнгө төлөөд амьдрахыг ойлгуулж өгөх жишээтэй.
-Орон нутгуудад ямар ажил зохион байгуулж байгаа юм бэ?
-Баруун зүүн аймгуудын төв хотууд буюу Ховд, Архангай, Өвөрхангай, Дорнод аймгуудад бүсчилсэн сургалт зохион байгууллаа. Энэ сургалт семинар дээр урьдчилан боловсруулсан журмаа танилцуулж байна.
Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Төрийн банк болон Капитал банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг зээлд 270 гаруй иргэн хамрагджээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгогдох зээлийн эрсдлийг гэрээний дагуу банкууд өөрсдөө хариуцаж байгаа учраас нэлээд чанга нөхцөл тавьж байгаа гэнэ. Тийм учраас зээлийн шаардлагыг хангаж, зээлд хамрагдсан иргэдийн тоо бага байгааг Төрийн банкны зүгээс хэлж байна. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга албан тушаалаа өгснөөр тус банкнаас ирэх байсан үлдэгдэл мөнгөний эх үүсвэр хэзээ шийдэгдэх нь эргэлзээтэй байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдсэн байна. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийг Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан банкуудад хуваарилсан гэнэ. Харин үлдэгдэл 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэзээ орж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тиймээс цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээл хэвийн үргэлжлэх эсэх нь ч тодорхойгүй байна.
Засгийн газраас өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Төрийн банк болон Капитал банкуудаар дамжуулан зээл олгож эхэлсэн.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд уг зээлд ердөө 270 гаруй иргэн хамрагджээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгогдох зээлийн эрсдлийг гэрээний дагуу банкууд өөрсдөө хариуцаж байгаа учраас нэлээд чанга нөхцөл тавьж байгаа билээ. Тийм ч учраас зээлийн шаардлагыг хангаж, зээлд хамрагдсан иргэдийн тоо бага байгааг Төрийн банкны зүгээс хэлжээ.
Нөгөөтэйгүүр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга албан тушаалаа өгснөөр тус банкнаас ирэх байсан үлдэгдэл эх үүсвэр хэзээ шийдэгдэх нь эргэлзээтэй байгаа аж. Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдсэн байгаа.
Өнгөрсөн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийг Орон сууц, санхүүжилтийн корпорациар дамжуулай банкуудад хуваарилсан гэнэ. Харин үлдэгдэл 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэзээ орж ирэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Тиймээс цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зээл хэвийн үргэлжлэх эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад, Засгийн газрын тогтоолын дагуу иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой. Ингэхдээ өмнө нь ямар нэгэн байдлаар орон сууц худалдан авч байгаагүй байх, банкнаас тавьж буй цалингийн доод хэмжээний шаардлагыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангах ёстой билээ.
URL: