Докторын зэрэг хамгаалалт Н.Энхбаярын хэргийн талаарх мэтгэлцээн дагуулжээ
Саяхан Авилгатай Тэмцэх Газрын Судалгаа Шинжилгээний Албаны дарга Б.Батзориг “Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны онол, практикийн асуудал” сэдвээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн зарим гишүүдийн зүгээс Авилгатай тэмцэх газрын зүгээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг шалгах, баривчлах ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар байр сууриа илэрхийлж улмаар эрдэмтдийн дунд энэ асуудал нэлээд ширүүхэн маргаан мэтгэлцээн дагуулжээ. Олон цагаар үргэлжилсэн мэтгэлцээний эцэст эрдэмтэд санал хурааж гишүүдийн 100 хувийн саналаар Б.Батзориг хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалжээ. Уг хамгаалалтыг үзэж сонирхсон хуульчид ойрын хэдэн жилд болоогүй ширүүн мэтгэлцээн, дуулиантай хамгаалалт боллоо гэж байв.
Дашрамд дурьдахад, хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд академич С.Нарангэрэл, Ж.Амарсанаа, доктор Д.Зүмбэрэллхам, Д.Бямбадорж, Н.Жанцан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сарантуяа нарын манай улсын нэртэй хуульч эрдэмтэд багтдаг байна.
URL: