Энэ жил 60 тонн загас агнах зөвшөөрөл олгожээ
Ан агнуурын улирал эхэлж байгаа энэ үед хулгайгаар, ямар ч зөвшөөрөлгүй хориотой ан агнах тохиолдол элбэг гардаг. Энэ жил улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалтаар 60 тонн загас агнах зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгожээ. Гурван аймагт тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Толбо сумаас 15 тонн, Хөвсгөлийн Цагааннуураас 10 тонн, Увсын Бөхмөрөн суманд тав, Ховд суманд тав, Сагил суманд 10 тонн загасны зөвшөөрөл олгожээ.
URL: