Чуулганы хуралдааныг 15.00 цагт зарлалаа
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан үдээс өмнө 11.00 цагаас хуралдах байсан ч УИХ-ын даргыг сонгох асуудлаар МАН-ын бүлэгтэй зөвшилцөөгүй гэсэн шалтгаанаар МАН-ын бүлэг хуралд оролцоогүй юм. Иймээс хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл хуралдааныг завсарлуулсан юм.
Гэхдээ хуралдааныг 15.00 цагаас хуралдуулахаар болсон байна. Хуралдаан цагтаа эхлэх эсэхийг УИХ-ын даргад нэр дэвшээд буй эрхэм гишүүн З.Энхболдоос асуухад “Эхэлнэ” гэж итгэлтэй хариулж байлаа. МАН-ын бүлэг орж ирэх эсэхэд эргэлзэх гишүүн ч тааралдаж байсан юм. Юутай ч 15.00 цагт чуулганы хуралдаан эхлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Д.ОЮУН
URL: