Сирийн босогчид хилийн постуудыг эзэлжээ
Сирийн босогчид өөрийн улсын Турк болон Ирантай хиллэдэг хилийн постыг эзлэн авсан байна.
Иракын албаны хүний хэлж буйгаар “Сирийн зүүн хилийн зааг эзлэгдсэн байгаа агаад Түрктэй хиллэдэг хоёр ч пост босогчдын гарт орсон” ажээ.
Дамаскын албаныхан тус өдрийн дараа болсон дэлбэрэлтээс гурван хүнийг аварсан, тэдгээрийн дунд Ассад байсан бөгөөд түүнийг гэмтсэн гэх цуу яриа дэгдээд байгаа юм.
Үүнээс гадна эзлэн авсан пост дээрээ Сирийн армийн захирагч Жэн Фахд Жассим аль Фураяж тангараг өргөж буй нь бичигдэн үлдсэн байна. Босогчдын гарт орсон постууд нь Туркын “Жараблус, Баб аль Хава”, Иракын “Абу Камал” ажээ.
Т.Нарантунгалаг/www.now.mn/
URL: