Ш.Сайхансамбуугийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлав
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу өнгөрсөн онд “Нарантуул Шейл Ойл” компанийг байгуулж, Санхүүгийн зохицуулах хорооноос брокер дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан. Гэтэл уг компанийнх нь тусгай зөвшөөрлийг СЗХ өнгөрсөн сард цуцалжээ.
Ш.Сайхансамбуу “Нарантуул Шейл Ойл” компаниа 100 хувь эзэмшдэг байсан аж. Өнгөрсөн өвөл тус компанийн тусгай зөвшөөрлийг СЗХ-ноос түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан бол энэ удаа бүрмөсөн цуцлахаа албан ёсоор мэдэгдсэн ажээ.
Санхүүгийн зохицуулах хороонооноос нийт 100 орчим брокер дилерийн компани тусгай зөвшөөрөл эзэмших эрх авсан байдаг байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: