СNN-ийн нүүр царай, нэрт сэтгүүлч Стэн Грант Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцлага хийлээ
Mонголын Эдийн Засгийн Чуулганыг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд сурвалжилж байна.
Тухайлбал, дэлхийн хамгийн халуун цэгүүдэд болж байгаа үйл явдлыг цаг минут алдалгүй хүн төрөлхтөнд хүргэж байдаг мэдээллийн СNN агентлагийн баг энэ өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна.
“Prism” хэмээх мэдээллийн нэвтрүүлгээрээ нэрд гарч, Ирак, Афганистан, Пакистаны дайн, Тайландын жагсаал цуглаан, Цунами, Пакистаны газар хөдлөлт зэрэг үйл явдлуудыг газар дээрээс нь сурвалжилж байсан , олон улсын тоймч, СNN-ийн нүүр царай, нэрт сэтгүүлч Стэн Грант энэ удаад дэлхийн үзэгчдийн анхаарлыг монгол руу хандуулах гэж байна.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага хийлээ. Ерөнхийлөгчийн намтар түүх, улстөрийн амжилт, хийж хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа, ардчилал хүний эрхийг хангахын төлөөх түүний зүтгэл зэрэг сэдвээр ярилцахын зэрэгцээ, дэлхий нийтийн анхаарлыг татаж буй монголын уул уурхайн баялгийг хэрхэн зөв ашиглах, эдийн засгийн өсөлт, гуравдахь хөршийн бодлого зэрэг өргөөнд хүрээнд ярилцлаа.
Ярилцлага илэн далангүй, халуун дулаан, сонирхолтой боллоо гэж тэрээр ярилцлагынхаа төгсгөлд дүгнэлээ.
“Шууд”
URL: