Д.Хаянхирваа албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгогдсон нь нотлогдож эхэлсэн үү?

Сангийн сайд Д.Хаянхирваа УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж байх үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад олгох мөнгийг Дархан -Уул аймагт урьдчилан өгөх шийдвэр гаргасан билээ.
Энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн хэсэг иргэд түүнийг Авилгалтай Тэмцэх Газарт шалгуулахаар өргөдөл гаргасан юм.
Тэгвэл саяхан прокуророос нарийвчлан шалгах үндэслэл байна гэж үзсэн тул хэргийг өөр дээрээ татан авчирчээ.
Хэргийг шалгах явцад Сангийн сайдыг гэм буруутайг  нотлох баримтууд ч олноор гарч ирж буй гэнэ.
Хэрэв Д.Хаянхирваагийн гэмт буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах төдийгүй 3-5 жил хоригдох ялаар шийтгэгдэх юм.
Дашрамд дурьдахад түүнийг хууль зөрчсөн гэдгийг дэд сайд Ч.Ганхуяг нь өөрийн facebook хуудас дээрээ албан ёсоор баталсан билээ.

Г.Санчир

 


URL:

Сэтгэгдэл бичих