Б.Батзаяа ганцаардав
Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг гэгддэг МУГЖ Б.Батзаяа улстөрийн карьер хөөж, УИХ-д нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон”. Тэрбээр урлагаас хөндийрөөд багагүй удаж байгаа ч “Уран бүтээлч хүн бүр тэмцэгч байх ёстой” хэмээн ярих болоод буй.
Эрхэм жүжигчин сонгуульд нэр дэвшихээсээ өмнө “Мангууш” нэртэй хамтлаг байгууллаа хэмээн шуугиан дэгдээгээд амжсан. Гэвч Б.Батзаяа гавьяат наадмын үеэр нэлээд ганцаардлаа. Тэрбээр Соёлын төв өргөө хавиар хэдэн өдрийн турш эргэлдэж, урд болон хойд хаалгыг нь сахиж зогсоо харагдав.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: