Галзуу азарга хүүхэд хазжээ
Ховд аймгийн Мянгад сумын Баянбулагийн зусланд энэ сарын 15-ны өдөр азарга 15 настай хүүхэд хазаж бэртээсэн байна.
Уг азарга галзуу өвчнөөр өвчилсөн болохыг мал эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ. Азарганд хазуулсан хүүхдийг аймгийн ЭМГ, БГХӨТГ-ын судлах төв хамтран вакцин хийж эмчилсэн байна. Харин галзуу өвчин туссан азарга үхсэн гэж аймгийн Байгалийн голомтод халдварт өвчинтэй тэмцэх газраас мэдээллээ.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: МОНЦАМЭ
URL: