Чингис хаан дайсныхаа эхнэрт хорлогдож үхжээ

Сексээс болж дэлхий даяар жилд 50 мянга орчим хүн нас бардгийг эрдэмтэд тооцоолжээ. Тэдний ихэнх нь эрчүүд. Тиймээс дур тачаалаа хэтрүүлбэл нөгөө ертөнц рүү одно гэсэн үг аж. Английн II Карл хаан, эмч, гүн ухаантан Авиценна, Ромын хaн VII Лев, тэр ч бүү хэл Чингис хааныг хүртэл сексээ хэтрүүлснээс амиа алдсан гэсэн домог яриа байдаг. Туркийн султан Абдул-Межид эхнэрүүддээ маш их хайртай байсан учраас таашаал эдэлж байгаад таалал төгссөн гэдэг. Түүнийг хаан байх үед татвар эмсийн хүрээлэнгүүд ңууд амрагуудаар дүүрч байв. Тэд аливаа зүйлээс ичиж эмээлгүйгээр залуу эрстэй танилцаж, мөнгөөр нь туйлдаг байлаа. Султаны хайртай эхнэр Безме ч зарц нартайгаа явалдахаас дургүйцдэггүй нэгэн байжээ.

Абдул-Межид өнгөрөхөд түүний сан хөмрөг хоосорч, 39 хүүхэд нь юу ч үгүй хоцорсон гэдэг. Дашрамд дурдахад, нэлээд ардчилсан үзэлтэй хаан байсан гэдэг. Тэрээр ханьдаа үнэнч бус хандсан эмэгтэйчүүдийг хэзээ ч цаазалж байгаагүй юм.

Дундад Ази, Балканыг эзэлж явсан генерал Михаил Скобелев ч мөн эмэгтэй хүнээс болж эрлэгийн үүдийг татжээ. Тухайн үед генерал эхнэрээсээ салсан байсан тул дураараа цэнгэж, жаргадаг байв. Гэрчүүдийн баталж буйгаар тэрээр хүндэтгэлийн зоогонд орчихоод, Москва даяар алдартай дууч эм Шарлотта Альтенрозынд хонохоор явжээ.

Гэтэл шөнө дундын үед бүсгүй айлуудын хаалгыг нүдэж, генералыг үхсэн хэмээн уйлан хайлан дуулгажээ. Тэр тохиолдлоор өнгөрөв үү, эсвэл дайсан нь түүнийг хөнөөв үү. Скобелевийг хордож үхсэн хэмээх таамгийг Борис Акунины «Ахиллесийн үхэл» романд бичсэн байдаг. Гэхдээ түүний дотны найз Дмитрий Оболенский вангийн таамаглаж буйгаар тачаалдаа мансуурсан генералын зүрх гэнэт зогссон гэнэ.

Ор хөнжлөөс болж домогт жанжин Чингис хаан ч өөд болжээ. Их Монгол Улсын хаан дайчидтайгаа дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Тэрээр замдаа эзэлсэн газрынхаа эрчүүдийг хөнөөж, эмэгтэйчүүдийг нь олзонд авдаг байсан аж. Чингис хааны үр сад дэлхий даяар тархсан бөгөөд бусад алдартнуудаас ч олон хүүхэдтэй гэж ярьцгаадаг. Түүнийг Хятадын нэгэн вангийн гэргий, үзэсгэлэнт Кюрбелдишин хат­ны өвөрт таалал төгссөн гэцгээдэг. Вангийн хатан ард түмнийхээ доромжлол, нөхрийнхөө үхлийн өшөөг авахын тулд шинэхэн амрагийнхаа гүрээний судсыг тас хазжээ. Үүнийхээ дараа тэрээр усанд үйж үхсэн гэдэг.

Мэдээж агуу хааныг ийм шившигт явдлаас болж нас барсан гэдгийг нуухын тулд албатууд нь үл мэдэх өвчнөөр таалал төгссөн хэмээн зарлажээ. Зарим түүхч Чингис хааныг мориноос унаж өөд болсон гэж таамагладаг. Гэхдээ тэрээр эмнэг морийг гарамгай унадаг байсныг түүхийн шастирууд батална.

Хамгийн сонирхолтой нь нууц амраг, дууч эмстэй явалдсан эрчүүд голдуу таагүй явдалд ордог аж. Эрдэмтэд үүнийг дараах байдлаар тайлбарлаж байна. Ер бусын орчинд, шинэхэн амрагийн дэргэд дур хөдлөх үед эр хүний шунал тачаал дийлдэхээ больж, зүрх нь гэнэт хаагддагтай холбоотой гэнэ. Оросын сэтгэлзүйч По­лина Баженова «Миний танил зарим эр секс хийж байгаад үхэхийг хүсдэг. Тэд үүнийг ямар ч аюулгүй зүйл гэж боддог бололтой. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү аймхай. Тиймээс сексээс амссан таашаал нь үхэхээс өмнөх өвдөлтийг дарна гэж тэд төсөөлдөг биз» хэмээн ярьжээ.

Бэлгийн харьцааны үеэр бэлэг эрхтэн орчмын цусан хангамж нэмэгдэж, даралт багасан, зүрхний дайрлагад өртөх эрсдэл их. Гэтэл зүрхний шигдээс хэд хоногоор үргэлжилдэг. Ингээд бодохоор ямар ч зовлонгүйгээр өөд болсон дээрх алдартнууд үнэхээр «азтай». Гэхдээ султан Абдул-Межидийн хувьд хэдэн жилээр зовсон гэдэг. Тэгэхээр энэ нь мөрөөдлийн үхэл мөн гэж үү?

Эцэст нь хэлэхэд секс бол дээр хэлсэн шиг үхэлд хүргэх аюултай тоглоом биш. Хэмжээг нь тохируулбал харин ч ашигтай зүйл юм.

Э.Мөнхзаяа

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих