Фэйсбүүкийн хувьцаа унасаар байна
Фэйсбүүк компанийн хувьцаа өнгөрсөн даваа гарагт ахин найман хувиар унасан тухай AWP агентлаг мэдээлсэн байна. Даваа гарагийн байдлаар 30.50 доллар байсан ч унасаар мягмар гараг гэхэд 28.25 долларт хүрчээ. Дэлхийн хамгийн томд тооцогдох тус сүлжээний удирдлагууд хувьцааны өсөлтөө удааширна хэмээн таамаглаж байсан ч байдал санаснаас нь дорджээ. Өдгөө 900 орчим сая хэрэглэгчтэй ч фэйсбүүкийн орлогын эх үүсвэр нь зар сурталчилгаа юм.
Тус компанийн хувьцаа ийнхүү хурдацтай унах болсон шалтгааны нэг нь хэрэглэгчдийн дийлэнх нь ухаалаг гар утаснаасаа фэйсбүүк хуудсандаа нэвтэрч, найз нөхөдтэйгөө холбогдохыг хүсдэг. Гэтэл утасны жижиг дэлгэц дээр зар сурталчилгаа байрлуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд тус компанийн удирдлагууд энэ ацан шалаанаас гарах аргаа олохгүй байсаар байна. Фэйсбүүк компани анх хувьцаагаа 38 доллараар худалдаанд гаргаж байсан аж.
URL: