Даян аварга шавиа өмөөрч агсам тавив

Ардын хувьсгалын 91 жилийн ойн бөхийн барилдаан үеэр Даян аварга А.Сүхбат ааг омгоо гайхуулж,  “агсам” тавьсан сурагтай. Учир нь А.Сүхбат аваргын шавь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул аймгийн арслан Б.Батжаргал Улсын гарьд И.Доржсамбуутай оноолт таарсан ч аймгийн арслан залуу ахмад гарьдын өөдөөс барилцаж авч чадалгүй 17 удаа зугтан гарсан тул И.Доржсамбууг давуулах шийдвэрийг хөлийн цэцүүд гаргажээ. Үүнээс болж Төв цэнгэлдэхийн зүүн хэсэгт А.Сүхбат “Шударгаар барилдуулж чадахгүй залуу хүмүүсийг хавчиж байгаа наадмыг ямар наадам гэх юм” гээд хөлийн цэцэд ихэд ундууцан “агсамнасан” сурагтай.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих