С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр хүчээ нөөж байна уу
Ерөнхий сайд асан С.Баяр саяхан АНУ-д зүрхний хагалгаанд орсон билээ.Түүний энэ хагалгааг нэлээд хүнд гэж байсан ч эмчилгээ сайн хийлгүүлсэний эцэст бие нь сайжраад байгаа.Түүгээр ч барахгүй энэ сарын 12-нд эх орондоо ирнэ хэмээн шуум тарж байсан. Гэвч тэрбээр энэ удаа эх орондоо ирэхээ хойшлуулжээ.Чухам ямар учраас ийнхүү хойшлуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч зарим нэг хүмүүс “С.Баяр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баяр Ардын намаас нэр дэвшихээр бэлтгэж байна.УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй үүнтэй холбоотой” хэмээж байна. Харин экс Ерөнхий сайд биеэ тэнхрүүлж, эх орондоо ирснийхээ дараа ямар сюрприз барих нь бол…
URL: