Женко Х.Баттулга “Лимузин Хаммер”-гийн түрээс 5000 ам доллараас эхэлдэг

Х.Баттулгын машины цуглуулгад Монголдоо ганц гэгдэх “Лимузин Хаммер” бий. Энэ унаа өдөр тутмын хэрэглээнд гэхээс илүүтэй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд унахад тохиромжтой.

 

Тиймээс манай рок поп, урлагийнхан түрээсээр авч “тансагладаг”. Тэгэхээр сайдын хувьд зүгээр байж байгаад чамгүй мөнгө олдог гэж болно.

 

Сонирхуулахад, лимузин хаммераа нэг цагийн 250 мянган төгрөгөөр түрээслүүлдэг гэнэ лээ. Түүнчлэн найр хуримны цагаар энэ машины эрэлт хэрэгцээ нэлээд нэмэгддэг байна. Учир нь тэрбээр энэхүү машинаөа монголын баячуудын хүүхдүүдийн хуриманд нь хөлслүүлдэг болсон гэнэ.

 

Хамгийн сүүлд гэхэд л Алдарт уяач Г.Пунцагбалжир агсаны хүү Энхмөнх, “Нарны цирк”-ийн уран нугараач Ч.Өлзийбаяр нар хуримандаа хөлсөлж олны нүдийг бүлтийлгэжээ. Энхмөнх “Лимузин Хаммер”-ыг өдрийн нь 5000 ам.доллараар хөлсөлсөн гэдэг. Тэгэхээр Х.Баттулга зүгээр сууж байгаад л 3 хоногт 15,000 ам. доллар олдог байх нь.


URL:

Сэтгэгдэл бичих