Facebook –т ганц бие гэж танилцуулсан эхнэрээ зэрлэгээр хөнөөжээ
Хардалтиын улмаас эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн залууд 14 жилийн ял оноожээ. 34 настай Wayne Forrester гэгч эр эхнэрээ Facebook хуудаснаа өөрийгөө ганц бие хэмээн танилцуулж өөр залуустай болзохыг хүсч байгаагаа бичсэнийг олж үзээд ихэд бухимдан энэ хэргийг үйлдсан гэдгээ хүлээжээ.
Тэрээр уурандаа салаад хэд хонож байгаа эхнэрийнхээ гэрт очин эхнэрээ хутгаар сийчиж зэрлэгээр хөнөөсөн байна. Уг хэргийг үйлдэх үедээ тэрээр кокайнд мансуурч, архи хэрэглэсэн байсан байна.
Wayne Forrester гэгч эр эхнэртэйгээ гэрлээд 14 жил хамт амьдарсан хоёр хүүхдийн эцэг эх болсон байж. Эхнэр буюу талийгаач Emma-гийн хөршүүд хохирогчийн орилох чимээнээр сэрсэн бөгөөд гэмт этгээдийг цусанд хутгалдан эхнэрийнхээ гэрийн гадаа сууж байхыг хараад цагдаа дуудсан байна.
Шүүхээс гэмт этгээдэд 14 жилийн ял оноосон бөгөөд, шүүгчид “тэр аймшигтай хэрэг үйлдсэн бөгөөд, түүнд өршөөл үзүүлэх, өөрийгөө зөвтгөх ямарч үндэслэл байхгүй” гэжээ.
www.times.mn
URL: