Монгол бүсгүй Play Boy сэтгүүлийн нүүрэнд …
Макаод амьдардаг монгол бүсгүйн зураг Хонконг, Макаогийн “Bridal Magazine” гэх сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Хонконг, Макаод хуримын бизнес хамгийн өндөр ашиг өгдөг бизнесийн тоонд зүй ёсоор ордог бөгөөд энэхүү чиглэлийн бизнес эрхлэгчид болон жуулчдад зориулсан “Bridal Magazine” сэтгүүл олон уншигтай сэтгүүлүүдийн тоонд ордог юм байна.
Энэ 2 улсад хамгийн нэр хүндтэй, хамгийн олон хувь хэвлэгдэг “Bridal Magazine” сэтгүүлийн нүүрэнд гарсан Монгол бүсгүйг Б.Эрдэнэтуяа гэдэг бөгөөд Эрдэнэт хотод төрж өссөн бүсгүй юм байна. Тэрээр нөхөр 2 хүүхдийн хамтаар 2003 оноос хойш Макаод ажиллаж амьдарч байгаа.
Тус сэтгүүлийн нүүрэнд гарсан Монгол бүсгүйд одоогоор нэлээд хэдэн загварын агентлагууд хамтарч ажиллах санал тавьсны дотор АНУ-ын холливуудын “Play boy” сэтгүүл зураг авхуулах хүсэлтийг тавиад байгаа юм байна.
Нийтэлсэн: Хосоо
URL: