Хийх ажилтай юм биш, шүүхийн хаалга сахина даа
«Хийх ажилтай юм биш, шүүхийн хаалга сахина даа» гэж Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг ярих дуртай болжээ. Учир нь түүний өрсөлдсөн тойрогт сонгуулийн санал тоолох машин будилж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг гуйвуулсан юм байх.
Дээрх шалтгааны улмаас тэрбээр шат, шатны шүүхэд гомдол мэдүүлсэн. Үнэхээр ч унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр шүүхэд гаргасан гомдлынхоо хариуг нааштайгаар гартал нь хүлээж суухаар Ч.Ганхуяг сэтгэл шулуудсан нь энэ юмсанж. Харин түүний Твиттер хуудсан дээрээ бичсэн дээрх үгийг сонгуульд өвдөг шороодсон МАН-ын гишүүд хит болгож байгаа сурагтай. Ийнхүү МАН-ын гишүүд ирэх дөрвөн жилийн хувьд хийх ажилгүй байх нь бололтой.
ugluunii sonin
URL: