Ардчилсан нам Авилгалтай гар барилаа
АН хэнтэй хамтрах болчив? Монголын төрд буг болтол үүрлэн, авилгын торыг нэхсэн хүмүүстэй нэгдэх боллоо гэжүү?
Хаана байна АН-д өгсөн иргэдийн итгэл. Тэр итгэл дээр Монголын аль ч хавтгайгаас нэр дэвшиж өрсөлдөөд гарах магадлал хамгийн бага Батцэрэг, Сономпил нар түүний цаад эзэн М.Энхсайхан түүний бүүр цаад эзэн эдүгээ 49 хавтаст авилгалын хэрэгт орооцолдоод буй Н.Энхбаяр нар өвдөглөн босч ирлээ.
Тэднийг хэн гараас нь барьж босгож ирэв? Мэдээж АН
МАХН буюу хуучин коммунистууд сайдын суудалд АН-ын буянаар суух боллоо. Төрсөн нутгаасаа нэг ч удаа нэр дэвшээд гарч үзээгүй Удвал Эрүүл мэндийн сайд юм гэнэ, угсаа залгамжилсан хунтайж Э.Батшугар дэд сайд эсвэл УИХ-ын гишүүн, улайдаггүй Улаан шадар сайд эс бөгөөс Сангийн сайдын суудалд тухлах бол, Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Тэрбишдагва тохоон томилогдох нь тодорхой болоод байна.
Харин Н.Энхбаярт Н.Алтанхуяг өөрөө гутлыг нь өмсгөөд, зангиаг нь засаад 49 хавтас авилгын хэргийг нь “цагаадах, өршөөхийг хослуулан” Тэргүүн шадар сайдын суудалд татан суулгах нь тодорхой бөгөөд чухамдаа түүнтэй гар барилаа.
АН-ын гишүүд дэмжигчид, сонгогчид Н.Энхбаярыг татаад босгоод ирээрэй гэж саналаа Н.Алтанхуягт хэлээгүй нь лавтай.
Ийнхүү АН Авилгалтай гар барилаа.
URL: