Засгийн эрх баригч олигархиуд Нийслэлийн утааг арилгах нэрийн доор MCS компаниар дамжуулан төсвийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар зувчуулж үр дүнгүй зарцуулах гэж байна
Дэлхийн нийт улс орнууд агаарын бохирдлыг хийн түлш /пропан, бутан байгалийн хий/-ээр шийдсэнийг өнөөдөр төр барилцаж байгаа төрөөс төрсөн тэрбумтангууд, өөрийнхөө хөдөлмөрөөр хөлжсөн бизнесмен улс төрчид мэдэх билээ.
Гэтэл сонгууль дөхөнгүүт гэнэт MCS компанитай Засгийн газар, Нийслэлийн засаг захиргаа “200,0 мянган өрхийн нүүрсийг хэд хэдэн дамжлагаар дахин боловсруулж гаргасан “Ди Метанол Эфир”-ээр халаах, үүний тулд MCS компанид хэдэн зуун тэрбум төгрөгийг төсвөөс өгөх гэрээ байгуулах гэж байна.
Уг нь дээрх мөнгийг өгөөд амьдрал дээр дээрхи түлш өнөөдрийн нүүрс түлшнээс хямд, ядахдаа өнөөдөр импортоор авч байгаа хийн түлшнээс хямд тусч байгаа бол өөр хэрэг. Гэтэл хэрэг дээрээ тийм биш гэдгийг мэргэжлийн хүмүүс нотлохоос гадна дээрхи технологи нь дэндүү үнэтэй, хор, үнс хаягдал ихтэй, байгаль орчинд хортой технологи гэдгээр дэлхийн нийт улс орон түүний дотроос урд хойд хөршүүд аль хэдийн хэрэглэхээ больжээ.
Дээрх технологи нь ийм дамжлагатай.
Нүүрс →Нүүрсний хий →Синтетик газ= СОН2 → Синтетик метонол →Метонол = СН3-ОН → Dehydration DME=СН3-О-СН3 ди метонол эфирийг түлшинд хэрэглэх юм байна. Дээрхи дамжлагаас харахад диметонол эфир нь хэр их зардалтай болох мөн нүүрсийг боловсруулж гаргасан үнс хаягдал хичнээн их ялгарах, түүнээс гарах үнс, утааг хаашаа зайлуулах зэрэг байгаль орчны асуудлыг яаж шийдэх нь тодорхойгүй байна. Аргаа барьж амьжиргаагаа залгуулах гэсэн ТҮЦ , жижиг дэлгүүрүүдийг шалгаад хааж боодог, ард түмний татвараар цалинждаг Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтынхан хэдэн зуун мянган тн нүүрс боловсруулж өчнөөн тн үнс, нунтаг, дэгдэмхий хаягдал ялгаруулж байгаль орчныг бохирдуулах үйлдвэр барих гэж байгааг таг чимээгүй хараад сууцгааж байгаа нь хуваалцах мөнгөнөөс хувь хүртсэн гэх дүгнэлтэнд хүргэж байна. Дээрх мэргэжлийн төрийн байгууллага мөнгө хуваагчидтай хуйвалдаж, улс орныг хордуулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгааг Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар шалгах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зүгээс дуугуй байгаа нь бүр их сэжгийг төрүүлж байна. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлыг тэргүүлдэг. Байгаль орчинд туйлын их хортой, төсвийн мөнгийг ямар нэгэн аргаар утааг далимдуулан зувчуулж шударга бусаар сонгуульд бэлтгэж байгааг “Зөвхөн ард түмэндээ үйлчилнэ” гэж амлаж байсан Ерөнхийлөгч маань анзаараагүй байж боломгүй юм. Эсвэл эдэнтэйгээ хуйвалдав уу? Ард түмнийхээ талд биш олигархиудынхаа талд оров уу? Ард түмнийг мэхэлбэл юу болдгийг Арабын орнуудын Ерөнхийлөгчид амсаад байгааг анхаар Элбэгдоржоо. Ард түмэнд чамд итгэл хүлээлгэсэн. Одоо эрх баригчид хяналтгүй болж бүр галзуурчээ.
Тодорхойгүй асуудлаар утаанд хордож зовж байгаа олон түмний толгойг угааж, утаагаар далимдуулан сонгуулийн мөнгө олох бодолтойг ард түмэн ойлгохгүй харин “Засгийн газар оновчтой асуудал шийдэж байна” хэмээн хууртагдан сууцгааж байна.
Улс орны зайлшгүй шийдвэрлэх асуудал үр дүнтэй шийдэгдэх нь хамаагүй, татвар төлөгчдийн мөнгийг олон түмний эмзэг асуудал дээр дөрөөлж хуурч аваад, идэж уухын дон тусчээ төрийн түшээд.
Мөн сонгууль дөхмөгц хэдэн айлыг энэ түлшээр хангаад рекламыг орон даяар цацаж, эрх баригчид энэ төслөөс хумсалсан мөнгөөрөө 2013 он гэхэд Улаанбаатар хот утаагүй болно гэж амлаж, баахан айлуудад үнэгүй түлш тарааж ард түмний тархийг угаана.
Сонгууль дуусмагц өндөр үнэтэй учраас олон түмний шахалт мэргэжилтнүүдийн дүгнэлтээр хаагдах болно. Одоо яагаад ийм асуудал яригдаж засгийн газар дэмжиж байна вэ гэвэл MCS компани нь олон жил өндөр үнэтэй сэлбэгийг эрчим хүчний байгууллагууд, Дулааны цахилгаан станцуудад шахаж хөрөнгөжсөн МАН-ын нөхдүүдийн ивээн тэтгэгч учраас сонгуулийн мөнгийг энэ төслөөр дамжуулан олох арга юм.
Нэгэн зүйлийг эргэн санахад 2004 оны сонгуулиар эрх баригчид С.Зоригийн алуурчнийг илрүүлэх жүжиг тавьж Францаас Энхбатыг авчирч хэрэг тулган хүлээлгэх аргыг хэрэглэсэн. Эцэст нь монголын 4 тагнуулчийг золиослож Эх орны нэрийг дэлхийд бузарлав. Утаагүй түлшний энэ их мөнгө хэдэн эрх баригчдын гараар орж эцэст нь MCS компани үр ашиггүй үйлдвэр барьсан хэрэгт орж дампуурах болно. Бас энэ төсөл хэрэгжүүлсэн эзэд муу муухайгаар дуудуулаад зүгээр л өнгөрнө.
Нүүрсийг гүн боловсруулах гээд 8 жил ажиллаад түлш эрчим хүчний яам баахан хөрөнгө зараад зогссон түүхтэй. Өнөөдөр уг ажлыг хийсэн эзэд нь амьд сэрүүн байгаа.
Х.Баатарсайхан
URL: