Шинэ начин Б.Пүрэвсайханы болчимгүй үйлдэл
Зургаагийн даваанд хаялцалгүй үлдсэн сүүлчийн хоёр бөхийн барилдаанд шинэ начин Б.Пүрэвсайхан монгол бөхийн ёс жаягийг зөрчсөн болчимгүй үйлдэл гаргаж, наадамчин олныг багагүй бухимдууллаа. Давхар шуудагдсан барьцнаас Л.Пүрэвжав харцага түрж хөөн шахаж татаад давсан бөгөөд Б.Пүрэвсайхан унасан даруйдаа өрсөлдөгчөө өшиглөсөн. Л.Пүрэвжав харцагын хувьд барилдааны идэвх муу, голдуу зугтаж барилдсан нь Б.Пүрэвсайханы хор шарыг хөдөлгөсөн байж болох ч нийт ард түмний анхаарлын төвд болдог баяр наадамдаа ийм үйлдэл гаргасан нь туйлын харамсалтай. Олон улсад спортын бус ийм авир гаргасан тамирчны амжилтыг нь хүчингүй болгож, уралдаан тэмцээнд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг журамтай билээ.
Энэхүү явдлыг хөлийн цэц хянан үзээд Л.Пүрэвжавын давсан, Б.Пүрэвсайханы өшиглөснийг аль алийг нь хэрэгсэлгүй, дахин барилдуулах болоод байна.
UPDATE: Хоёр бөх ээлжлэн барьц сонгосны эцэст харцага Л.Пүрэвжав боломжоо ашиглаж, төрийн наадамдаа 3 дахь удаагаа 6 давлаа.
URL: