Төрийн түшээдийн наадмын гоёл
Нэг хэсэг улаан шарыг тунаруулан, урт дээл хөглөрүүлж, элдэв цацаг чимэг зүүж чамирахдаг байсан Монголын улс төрчдийн наадмын гоёо жилээс жилд энгийн болж байна. Энэ жилийн баяр наадмаар Монголын улс төрчид илүү даруу, энгийн хувцас сонгож авчээ. Тэднээс хамгийн содон хувцасласан нь Монгол төрийн тэргүүн Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмын нээлтээр цулгуй хөх өнгийн дээл, дэлбэгэр хормойтой малгай, хээ угалз бүхий гутал сонгосон нь наадамчин олонд төдийлөн таалагдсангүй. Намхан нуруу, богинохон хүзүүтэй Ерөнхийлөгчийг маань энэ хувцас улам сүрийг нь дарж, муу талуудыг нь илүү товойлгож өгчээ гэж олон нийт үнэлж байна. Ялангуяа түүний гутал хэтэрхий жижигхэн, малгай нь хэт том байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд төрийн тэргүүний имижд тун муу анхаарлаа хэмээн гоочилох хүмүүс олон байх юм.
Хэтэрхий нунж дорой харагдах Ерөнхий сайд
Хэдхэн хоногийн дараа албаа хүлээлгэж өгөх Ерөнхий сайд С.Батболд ясан цагаан өнгийн дээл малгай сонгосон нь бас л түүнд зохисонгүй. Хэдийгээр яс чанар сайтай ноолууран дээлээр гоёсон ч гэсэн нэг л сүр сүлд муутай нунж дорой харагдаж байлаа. Ялимгүй томдсон цагаан ноолууран дээл, том цагаан бүрх түүний баргар царайг улам л тодруулж өгчээ.
Их аваргын брэнд өнгө
Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Улсад 11 түрүүлсэн аварга маань наадмын өмнөхөн бөхийн гал дээр очиж, зодог шуудгаа өмсөж, хийморио сэргээсэн сурагтай. Тэрбээр энэ жилийн наадмаар өнөөх л улаан хүрэн өнгийн дээл, дөрвөн талт малгайгаа сонгожээ. Аваргууд улаан хүрэн өнгөд тун их дуртай. Энэ өнгө түүнийг сүсэг бишрэлтэй ч холбоотой байж магадгүй. Харин Их аваргын эхнэр Болормаа ямар ч гоё чимэглэлгүй энгийн чернилэн ягаан өнгийн тэрлэг дээлээр гоёсон байлаа.
Үндэсний хувцсаа мартсан гишүүд
Монголчууд жилдээ хоёрхон удаа л Үндэснийхээ хувцсаар гоёцгоодог болоод байгаа. Мэдээж энэ бол монголчуудын хоёр том баяр, цагаан сар, улсын наадам. Тиймээс энэ хоёр баярыг “Дээлтэй наадам” болгох уриалга гаргаж, ихэс дээдэс, баян хоосон, дарга цэрэг гэхгүйгээр жилдээ ядаж хоёрхон удаа дээл өмсөх уриалга гаргасныг УИХ-ын гишүүн Батцэрэг, Ерөнхий сайд асан Амаржаргал, НИТХ-ын дарга Баттулга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй эрхэм түшээд олж сонсоогүй бололтой.
Г.Баярсайхан гишүүний гоолиг эхнэр
Энэ жил хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Г.Баярсайхан гишүүн эхнэртэйгээ өнгө ижил дээлээр гоёжээ. Цав цагаан дээл, цагаан туфль сонгож өмссөн түүний гэргий эрхэм төрийн түшээдийн эхнэрүүдээс хамгийн дэгжин нь харагдаж байсан юм.
Хамгийн дэгжин хосууд
Өнгөрсөн жилийн наадмаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг эхнэртэйгээ хамт тун дэгжин дээл өмссөн байсан. Энэ удаа ч тэдний гоёл бас л олны нүдийг хужирлаж байлаа. Гурван хүүхдийн ээж болж нас дөчийн босгыг алхсан ч гэсэн топ модель Байгальмаа улам л өнгөлөг жавхаалаг харагдаж байна.
Торон даашинз, улаан хантааз
УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ жилийн баяр наадмын нээлтэнд хүүгээ дагуулан иржээ. Гэвч ээж хүү хоёр өөрсдийг нь харахаар дайрах наадамчин олноос их л бишүүрхэж байгаа харагдсан. Шинэхэн гишүүн С.Одонтуяа энэ жилийн наадамд ягаан өнгийн торон даашинзыг гуталтайгаа өнгө хослуулан өмсөж, дээгүүр нь улаан торгон хантааз өмссөн нь бас содон харагдаж байна билээ.
Д.Дэмбэрэл даргын дэгжин эхнэр
Энэ наадмаар Чингэсийн одон хүртсэн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн гэргий тун содон хувцас сонгожээ. Хэлтгий захтай цагаан цэнхэр дээл, гутал сонссон байсан юм. Харин түүний гоёл хэр зохисныг наадамчид л хэлэх байх даа.
Наадмын нээлтийн содон зочин
Энэ жилийн наадмын нээлтэнд ирсэн олон мянган хүнээс Далай аварга А.Сүхбат тун содон харагдаж байлаа. Тэрбээр олны харцнаас байнга нууж байсан залуухан эхнэрээ дагуулан иржээ. Улаан хүрэн өнгийн дээлээр гоёсон Далай аваргын гэргий бусдаас бас л содон харагдаж байлаа.
Хамгийн дэгжин бүсгүй
Монгол Үндэсний дээлийг жилээс жилд л загвар хийцийг нь өөрчилж байгаа. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Содбилэгийн эхнэр Э.Туул монгол дээлийн загвар хийцийг тун зоригтойгоор өөрчилжээ. Тэрбээр дээлний захыг буруу харуулан, өндөр босоо захтай, цулгуй гүн ягаан өнгө сонгосон нь тун дэгжин харагдаж байна билээ.
Монгол попын шинэ гоёл
Монгол поп урсгалыг шинээр бий болгосныхоо төлөө Төрийн соёрхол хүртсэн Д.Болд, Номин талст хамтлагийн дуучин Хаянаа нар энэ жилийн наадмаар бас л олны анхаарлыг татаж чадлаа.
http://news.undesten.mn/news/show/id/13934
URL: