276 хурдан хүлэг бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна.Төрийнхөө их баяр наадамд хурдан хүлгийнхээ шандасыг сорихоор Ховд, Увс, Говь-Алтай гээд Баян-Өлгийгөөс бусад бүх аймгаас уяачид ирсэн.
Одоогоор Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдааны бэлтгэл ажиллагаа хийгдэж байна. Хурдан соёолонгийн уралдаан өглөө 08:00 цагт шүдэлгээ, үүлдэрлэг байдлыг тогтоох ажиллагаа явагдсаны дараа эхэлнэ. Соёолонгийн уралдаанд оролцохоор 276 хурдан хүлэг бүртгэгджээ.
Харин дааганы уралдаан 11:00 цагт эхэлнэ. Ингээд хурдан морьдын уралдаан өндөрлөсний дараа айрагт давхисан морьдыг Төв цэнгэлдэхэд оруулж, цоллуулах ажиллагаа эхлэх юм.
URL: