Гурвын даваа эхэллээ
Тулгар төр байгуулагдсаны 2221 жил, Их Монгол улсын 806 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Өчигдөр болсон хоёрын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэн өвдөг шороодсон бол улсын цолонд ойрхон бөхчүүдийн нэг Дундговь аймгийн харьяат, аймгийн арслан Алтанхуяг хоёрын давааны төгсгөлд өвдөглөсөн нь энэ наадмын харамсалтай барилдааны нэг байлаа.
Хүчит бөхийн барилдааны гурвын давааны эхний дүйзэд дараах байдлаар ам авчээ.
Даян аварга Г.Өсөхбаяр Говь-Алтайн Б.Жавхланг
Аварга О.Балжинням аймгийн арслан П.Бүрэнтөгсийг
Аварга С.Мөнхбат улсын начин М.Цанлигийг
Арслан Д.Ганхуяг аймгийн начин Мандахбаярыг
Арслан Б.Ганбат улсын начин Т.Энхтуяаг
Арслан Х.Мөнхбаатар улсын начин Н.Баярмагнайг
Арслан Д.Азжаргал аймгийн заан А.Алтанбаганыг
Арслан Г.Эрхэмбаяр аймгийн хурц арслан Т.Энхтайваныг
Арслан Д.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Ш.Дарханбатыг
Гарьд М.Баяржавхлан улсын начин Д.Цогзолдоржийг
Гарьд И.Доржсамбуу аймгийн харцага Б.Жавхлансайханыг
Гарьд Н.Ганбаатар аймгийн харцага Ц.Бямба-Очирыг
Гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн заан Б.Серикийг
Заан Д.Рагчаа аймгийн харцага Г.Баасандоржийг
Заан Ц.Баярсайхан аймгийн арслан Ж.Амартүвшинг
Заан Б.Сайнбаяр улсын начин До.Ганбатыг тус тус амлажээ.
Э.Сүрэн
URL: