Хуушуурын зөвшөөрөл 500 мянгад хүрэв

Хүй 7 худагт гэр барьж хуушуур зарах хүсэлтэй иргэд дүүргүүдийн мэргэжлийн хяналтаас 300 мянган төгрөгөөр зөвшөөрөл авч байна. Энэ зөвшөөрөл нь эгнээ байрнаасаа шалтгаалаад өөр өөр үнэтэй. Наадмын өмнөхөн хонь үнэд ордог шиг энэ зөвшөөрөл өчигдөр орой буюу ням гарагийн орой Хүй 7 худагт “од” болж хүмүүс мөнгө нэмж түрүүлж авсан зөвшөөрлөө өөр хэн нэгэнд худалдаалж байх юм. Нүүрэн талын эгнээнд гэр барьж хуушуур зарах зөвшөөрлийг 500 мянга хүргээд зарчихаж байгаа харагдана. Энэ жилийн наадмаар нийт 650 хувь хүн аж ахуй нэгжид хуушуур болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрөл олгосон.

Эдгээрийг 60 гаруй хувь буюу 400 орчим нь хуушуурын зөшөөрөл авсан байгаа юм. Тэгвэл зах зээлийн үнээс хэт өндөр өртөгтэй хуушуур зарахгүй гэж гэрээ байгуулан зөвшөөрөл авсан иргэд ийнхүү Хүй 7 худагт гэр барьж хуушуур зарж эхлэхийн өмнөх орой зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй зөвшөөрлөө ийнхүү наймаалцаж байна. Зөвшөөрөл дамжуулахгүй, сургалтанд хамрагдсан хүмүүст хуушуурын зөвшөөрөл олгож хүй 7 худагт байршуулна хэмээн ярьсан хотын менежер Ч.Батын яриа ийнхүү талаар нэг болж хуушуурын зөвшөөрөл ченжийн дамжлагад орчихоод байгаагаас харвал өмнөх жилүүдийн жишгийг давтаж 1 ширхэг хуушуур Хүй 7 худагт 2500 төгрөгт хүрэхгүй гэсэн баталгаа алга байна.
О.Дарь (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих