НБА-гийн эргэн тойронд

Хорнэтсийн чөлөөт агент Эрик Гордонд Финикс Санс баг 4 жилийн $58 сая ам.долларын гэрээг санал болгосон ба хамгаалан тоглогч тус саналыг хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Нью Орлэанс Хорнэтс тус саналтай тэнцэх дүнгээр Гордоныг авч үлдэх эсэхээ шийдэх юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хорнэтс Гордоныг ямар ч үнээр хамаагүй авч үлдэх болно гэнэ. Мөн Финикс Санс Майкл Бийзли, Горан Драгич нартай уулзаж, Стив Нэшгүй шинэ эрин үедээ бэлдэж эхэлсэн байна.

Стив Нэшд Торонто Рэпторсчүүд 3 жилийн $36 сая ам.долларын гэрээг санал болгоод байгаа ба энэ дүнтэй тэнцэж эсвэл илүүг санал болгох баг NBA-д одоогоор  ховор байна. Мөн Лакерс баг Нашийг сонирхож байгаа билээ.  Нью Йорк Никсийн  чөлөөт агент Лэндри Фийлдс мөн Торонтогийн тавьсан 3 жилийн $20 сая ам.долларын саналыг хүлээн зөвшөөрчээ. Улмаар Никс багийн хувьд тус саналтай тэнцэж  Лэндриг  авч үлдэх шийдвэрийг гаргахад 3 хоногийн хугацаа үлдлээ.

Бас нэгэн чөлөөт агент багаа сонгосон нь Далласын хамгаалагч Жэйсон Тэрри юм. Тэрээр Бостон Сэлтиксийн тавьсан 3 жилийн $34 сая ам.долларын гэрээний саналыг хүлээн авчээ. Харин Даллас Мавэрикс энэ дүнтэй тэнцэж Тэрриг авч үлдэх магадлал бага байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Хэдийгээр Тэрриг Бостон авсан ч Рэй Аллэнтай шинэ гэрээ байгуулахыг Сэлтикс хүссэн хэвээр байгаа.

Завгүй байгаа Нэтс самбарын мангас Рэжжи Эванстай 3 жилийн $5 сая ам.долларын гэрээг хийсэн байна. Түүнийг гэхдээ Клиппэрстэй солилцоо хийж авч байгаа ба оронд нь ирээдүйн драфтын 2-р тойргийн эрхийг өгч байгаа гэнэ. Хэрэв тэд Крис Хамфрисийг солилцоонд алдвал Эвансын үүрэг роль нэмэгдэх юм. Түүнчлэн Атланта Хокс хамгаалагч Жоу Жонсоныг Нэтс рүү илгээж, оронд нь 5 тоглогч, 1 драфтын эрхийг авахаар болжээ. Мөн тэд довтлогч Марвин Уиллиамсыг Юта Жазз руу явуулж оронд нь холбогч Дэвин Харрисыг авахаар болсон байна.

Нэтсийн хувьд Энтони Морроу, Жордан Фармар, ДеШон Стивэнсон, Жордан Уиллиамс, Жохан Петро болон Рокетсоос авсан драфтын эрхээ өгчээ. Ийнхүү Дэрон Уиллиамсыг багтайгаа удаан хугацааны гэрээ хийлгэх 2 дахь том алхамаа Брүүклин Нэтс хийлээ. Тэд өмнө нь Жералд Уоллостой 4 жилийн $40 сая ам.долларын гэрээг хийгээд байсан юм.

Жэрэми Линийг сонирхож байгаа баг нэгээр нэмэгдсэн нь Хьюстон Рокэтс болоод байна. Талууд Пүрэв гарагт уулзалдах гэнэ. Гэхдээ Лин ямар ч санал авсан Нью Йорк Никс тус саналтай нь тэнцэж түүнийг багтаа үлдэхээ мэдэгджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих