Асашёрюү Дагвадорж Н.Энхбаяр ахыгаа мурьжээ
Их сумогоос гарсан аварга Асашёрюү Дагвадорж их улс төрд орохоор шийджээ. Тэрээр олон намын дундаас харж харж байгаад МАН-ыг сонгов. Уг нь урдын хэлхээ холбоогоо бодвол С.Батболдтан, У.Хүрэлсүхтэн нарыг бус Н.Энхбаяр ахыгаа дагамаар байсан. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр Н.Энхбаярыг дэмжиж, том ах нь хэдий ялагдсан ч суудлаа өгөхөөсөө хэдхэн хоногийн өмнө сумоч дүүдээ Хөдөлмөрийн баатар гэдэг цол өгөөд амжсан. Хотын ИТХ-ын дарга Т.Билэгттэй найз явсан, тэрээр Монгол башёг Кёкушюүзан Д.Батбаяраас булааж авахад нь том тус хүргэсэн дарга нарын нэг. Бүр бизнесийн хамтрагч нь болж Асашёрюү Дагвадоржоос их хэмжээний мөнгө зээлсэн тухай яриа явдаг. Асашёрюү Дагвадорж том ахдаа ганц л удаа тусалсан. Тэр нь МАХН-ынхан их хурлаа хийх гээд байр олдохгүй ядаж байхад “Аса” циркээ өгсөн. Ингээд мөнгөтэй бол мөнгөтэй нэр алдартай бол алдартай нэгэн шижигнэсэн залуу МАН-ын ах нартайгаа ирэх сонгуулиар тойрог булаацалдахаар айсуй.
С.Цог
URL: