Охиндоо орон дотор нь жаргал өгч сур

Би секс мэргэжилтэн биш, бас секс бурхан ч биш. Гэхдээ туршлага бол байнаа. Эмэгтэй хүнд секс жаргал мэдрүүлэх нь тийм ч толгой гашилгасан хэцүү зүйл биш. Чиний хувьд ч мөн адил эмэгтэйгээ орон дотроо жаргаахын тулд хэцүү, ярвигтай зөвлөгөөнүүд унших хэрэггүй.  Дараах хэдэн энгийн боловч чухал зүйлсийг хэрэжүүлэхэд чи орондоо гологдохгүй.
Секс хийхийн өмнө түүний сэрлийг сайн хөдөлгө

Шууд эрхтэнээ шургаалах гэж бүү яар. Дунджаар секс 7-13 минут л үргэлжилдэг байх. Харин “бэлтгэл ажлаа” үүнээс 2-3 дахин удаан хийх хэрэгтэй. Хэрвээ сексийн өмнө түүнтэй сайн “тоглоод”, сэрлийг нь өдөөгөөд өгвөл дур тавих нь илүү хурдан, чамтай секс хийх хүсэл нь илүү их болно. Яагаад гэж үү – учир нь түүнийг секс-д “бэлэн болгож чадах” залуус ховор. Ихэнх нь шууд л эхлэдэг. Тиймээс бусдаас ялгар.

Дасгал сургуулилт тогтмол хий

Чамд өгөх хамгийн сайн секс зөвлөгөө гэвэл дасгал сургуулилт тогтмол хий гэж л хэлье. Өдөр тутамдаа дасгал хийж, биеэ хөгжүүлсэнээр чи илүү хүчтэй болж,  сексийн үед илүү удаан тэсэж чадахаас гадна орондоо илүү эрч хүчтэй болно. Би үүнийг өөр дээрээ мэдэрсэн. Дасгал сургуулилт хийхгүй биедээ анхаарахгүй болоод ирэхээр яалтачгүй хурдан дур тавьдаг. Хэрвээ тогтмол хичээллэвэл секс хийхдээ илүү хүсэл тачаалтай болоод зогсохгүй түүнд хүссэн таашаалыг нь өгч чадна. Эрчүүдийн 95% – иас илүү нь үнэндээ орон дотроо удаан тэсэж чаддаггүй, дээрээс нь уйтгартай байдаг. Учир нь тэд биеэ хөгжүүлэх, арчилах тал дээр анхаардаггүй.

Амьдралаа адал явдалтай болго, шинэ зүйлүүд туршиж үз

Сексийн үед эмэгтэй хүн өөрөө санаачлага гаргаад шинэ зүйлүүд туршиж үзье гэж чамд хэлэх нь ховор. Тэдний ихэнх нь бараг асуусан ч хэлэхгүй. Гэхдээ үүнийг сонсоод сандарч санаа зовоод байх хэрэггүй. Секс хийх болгондоо- зүгээр л орондоо сахилагагүй байж, шинэ зүйлүүд туршаад үзэх хэрэгтэй . Хэрвээ нэг зүйл нь болж өгөхгүй бол дараачийн зүйлийг туршаад үз. Өө мартах дөхлөө, эмэгтэй хүн бүр өөр гэдгийг бас анхаараарай.

Өөр зүйлийн талаар бодож сатаарах хэрэггүй

Секс хийж байхдаа толгойдоо өөр бодол эргэлдүүлээд хэрэггүй (яахав хурдан тавьчих гээд байвал өөр зүйл бодож болох юм). Евро 2012 – т хэн түрүүлэх талаар одоо бодох газар нь орон дотор биш. Эмэгтэй чинь өөр зүйлийн талаар бодож байгааг чинь шууд мэдрэнэ. Тиймээс орчноосоо төсөөрөхгүйн тулд гүнзгий амьсгаа аваад түүний торго шиг зөөлөн арьсанд нь анхаарлаа хандуул, түүний үнэрийг мэдэр, түүний биеийг үнсэж таал, түүний чихэнд хэдэн “гоё” үг шивнээд үз.

Ийм л байна. Олон эмэгтэйчүүд “муу” залуустай өөрөөр хэлбэл тэднийг хүндэлдэггүй эрчүүдтэй уулзсаар, харилцсаар л байдаг. Яагаад гэвэл цаад залуучууд нь секс хийхдээ бусдаас илүү “сайн” байдаг учраас. Үүгээрээ чамайг тэдэнтэй адилхан бай гэж хэлээгүй – гол нь эмэгтэй хүнд сексийн жаргал эдлүүлэх нь ямар чухал болохыг мэдэх хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих