“МОНГОЛ ТАМХИ СО” ХХК олон улсын стандарт “НАССР” тогтолцоог нэвтрүүллээ
Үндэсний шилдэг үйлдвэр “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа “НАССР” хэмээх чанарын тогтолцоог нэвтрүүллээ. Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгч болохоо харуулж “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь олон улсын энэхүү стандартын гэрчилгээг Англи улсын QAIC баталгаажуулалтын байгууллагаас гардан авсан байна. “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь 2011 онд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001: 2008 стандартыг өөрийн үйлдвэртээ амжилттай нэвтрүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор Бүгд найрамдах Ангол улсад үндэсний брэнд Улаан шонхор бүтээгдэхүүнээ экспортлож байгаа билээ.
“НАССР” гэдэг нь “Hazard Analysis and Critical Control Point” буюу “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо” гэсэн үгийн товчлол ба олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа гэж хүлээн зөвшөөрдөг юм. HACCP нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн хамгийн эхний шат дамжлагаас хэрэглэгчдийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн очих хүртэлх бүх үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын доор бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Түүнчлэн “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК-ий бүтээгдэхүүн дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөж, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, бүрэн боломжтой болж байгаа юм. “HACCP” чанарын тогтолцоо нь бараа материал, хүн хүч, менежмент, цахилгаан, ус, тоног төхөөрөмж гэх мэт долоон зарчмыг алдагдуулахгүйгээр тухайн үйлдвэрт хэрэгжүүлэх бүхэл бүтэн бизнесийн систем болон төсөл маягаар хэрэгждэг байна.
Ийнхүү “МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь HACCP тогтолцоог өөрийн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулж дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөж чадлаа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in
uphindikhabar.in