Сангийн сайд Д.Хаянхирваа хууль зөрчин, луйвраар сонгогдсоныг дэд сайд Ч.Ганхуяг нь батлав

“Хонгор”-ын гэх Сангийн сайд Д.Хаянхирваа цөөн хүний саналаар нам нэгт Ж.Сүхбаатараа ялж, УИХ-д сонгогдсон билээ.
Нэр хүнд муутай түүнийг сонгогдсонд итгэж ядах хүн олон байсан бөгөөд удалгүй УИХ-д гарч чадсан түүний шалтгаан тодорхой болсон.
Тодруулбал Д.Хаянхирваа Сангийн сайдын албан тушаалаа ашиглан санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй байсан ахмад настанд олгох 330 000 төгрөгийг дур мэдэн олгосон тухай хэвлэлүүд бичиж эхэлсэн юм.
Тэгвэл тус яамны дэд сайд Ч.Ганхуяг үүнийг албан ёсоор батлан өөрийн facebook хуудастаа “Энд намайг ямарч хамаагүй аргаар харлуулах гэж үзэж тарж буй хэсэг нөхдүүд сонгуульд ялахын тулд Сангийн дэд сайд Сүхбаатар дүүргийн иргэдэд Эх орны хувь хишгийн мөнгөний үлдэгдлийг бүхлээр нь тараасан гэж бичээд эхэллээ. Тийм зүйл болоогүй. Архангай, Дундговь, Дархан-Уул аймгуудад л 670 мянгыг иргэдэд эхний ээлжинд олгох тухай шийдвэр гарсан. Ер нь энэ сонгуульд хуулийг ягштал бариад зөвхөн мөрийн хөтөлбөр, өөрийн танилцуулгыг хийж өрсөлдсөн гэдгийг та бүхэн сайн харсан байхаа.” хэмээн бичжээ.

А.Лхагвадорж

http://sonin.mn/news/easy-page/5128


URL:

Сэтгэгдэл бичих