Монголд цөмийн хаягдал булшлах ажил зогсоогүйгээр үл барам 2013 оноос булшлах агууламжаа барихаар төлөвлөжээ
Монгол улсын Засгийн Газар цөмийн хаягдал булшилахаар ажиллаж буй тухай мэдээлэл одоогоос жилийн өмнө хүчтэй дэгдсэн билээ.
Харин энэ тухай холбогдох байгууллагууд нь няцааж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж би ҮАБЗ-ийн тэргүүний хувьд энэ ажлыг бүрэн зогсоолоо хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэр бүү хэл Гадаад Харилцааны Сайд Г.Занданшатар цөмийн хаягдлыг булшлахын эсрэг хууль санаачилж буйгаа мэдэгдэж байв.
Гэвч энэ бүхэн зөвхөн иргэдийг тайвшруулах зорилготой шоу байжээ гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам илэрхий болж байна.
Үнэн хэрэгтээ Монголд цөмийн хаягдал булшлах ажил зогсоогүйгээр үл барам 2013 оноос булшлах агууламжаа барихаар төлөвлөгдсөн аж.
Энэ тухай Монгол Улсын Засгийн Газар өөрийн албан ёсны вэб сайт дахь “Монгол улсын 2012-2017 оны Хөрөнгө Оруулалтын Хөтөлбөр” гэсэн төсөлдөө тодорхой дурьджээ.
Та энд дарж албан эх сурвалжаас нь мэдээлэл авна уу? /43-р хуудсанд үзнэ үү?/
УИХ-ын сонгуулийн өмнө цөмийн хаягдал булшлах ажлыг гардан зохион байгуулсан тул “эх орноосоо урвасан” гэж үзэн Эрдэс, баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригтын үсийг хусах зан үйл зохион байгуулсан.
Иргэд ч мөнөөх Д.Зоригт гэгчийг УИХ-ын сонгуульд сонгоогүй нь нэг ёсны цөмийн хуйвалдагчдад дүн тавьсан хэрэг. Гэсэн ч улс орондоо цөмийн хаягдал булшлахаар завдаж буй этгээдүүдэд үсийг нь хусахаас илүү том хариуцлага тооцох хэрэгтэй биз ээ.
С.Сарнай
URL: