Шинэ парламентын гишүүд наадмын өмнө тангараг өргөх нь

УИХ-ын сонгууль явагдаж ялалт байгуулсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж аваад буй. Харин одоо ирэх дөрвөн жил парламентад суух эрхээ авсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангаргаа өргөж ажлаа албан ёсоор хүлээж авах үлдээд байна. Шинээр УИХ-ыг байгуулж гишүүд тангараг өргөх ёслолын ажиллагааг явуулах хугацааг хуулиар зохицуулж өгөөгүй байдаг ажээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос шинээр байгуулагдах УИХ-ын 76 гишүүнийг Ерөнхийлөгчид танилцуулж, хуучин УИХ-ыг зарлан хуралдуулснаар тангараг өргөх хугацааг товлох юм байна. Нэг үгээр хэлбэл бүрэн эрхийн хугацаа нь дуусч буй УИХ-ын чуулганыг сүүлчийн удаа хуралдуулж шинэ парламентын анхны чуулганы хуралдааны өдрийг товлоно гэсэн үг юм.

Ингэхдээ дарааллын дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрийг ирэх хоёр хоногийн дотор танилцуулна гэсэн мэдээлэл байна. Үүний дараа бүрэн эрхийнхээ сүүлийн чуулганыг энэ парламент зарлан хуралдуулснаар сая сонгогдсон гишүүдийн тангараг өргөх өдрийг товлох бололтой. Ингээд баяр наадмын дараахнаас ялалт байгуулсан нэр дэвшигчид ажлаа албан ёсоор хүлээж авах нь.

Л.Мөнх


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих