Жагсаалтаас хэн УИХ-ын гишүүн болох вэ?

УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор болсон билээ. Мажоритар 26 тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан 48 эрхмийн нэр үндсэндээ тодорхой болоод байгаа.

Харин пропорциональ буюу хувь тэнцүүлэх сонголтоор 28 хүнийг намуудад өгсөн саналын хувиар тооцон, тухайн намуудын гаргасан жагсаалтаас тодруулах учиртай.

СЕХ-ноос гаргасан урьдчилсан дүнгээс үзвэл АН 35.32, МАН 31.31, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 22.31, ИЗНН 5.51 хувийн санал авч, бусад намууд хуульд заасан 5.0 хувийн босгыг давсангүй. Тэгэхээр эдгээр намуудаас 28 гишүүн тодрох учиртай.

Санал хураалтын дүн бүрэн эцэслэгдээгүй хэдий ч (гэхдээ нэг их өөрчлөлт орохгүй л болов уу) СЕХ-ны гаргасан мэдээлэлд тулгуурлан тооцвол АН-ын жагсаалтаас 10, МАН-аас ес, МАХН-МҮАН-аас долоо, ИЗНН-аас хоёр хүн УИХ-ын босгоор алхаж орохоор байгаа юм. Тэд хэн бэ?

1. Н.Алтанхуяг АН-ын дарга АН

2. З.Энхболд УИХ-ын гишүүн АН

3. Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн АН

4. Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн АН

5. Д.Эрдэнэбат АН-ын ЕНБД АН

6. Ш.Түвдэндорж Нийслэлийн АН-ын дарга АН

7. Р.Бурмаа “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн АН

8. Ц.Баярсайхан УИХ-ын гишүүн АН

9. Р.Гончигдорж УИХ-ын гишүүн АН

10. М.Батчимэг Ерөнхийлөгчийн зөвлөх АН

11. С.Батболд МАН-ын дарга МАН

12. У.Хүрэлсүх МАН-ын ЕНБД МАН

13. Д.Дэмбэрэл УИХ-ын дарга МАН

14. Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн МАН

15. Д.Лүндээжанцан УИХ-ын гишүүн МАН

16. Ц.Нямдорж УИХ-ын гишүүн МАН

17. Н.Энхболд УИХ-ын дэд дарга МАН

18. Я.Содбаатар МАН-ын нарийн бичгийн дарга МАН

19. Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн МАН

20. Ч.Улаан УИХ-ын гишүүн Эвсэл

21. Н.Батцэрэг МҮАН-ын ЕНБД Эвсэл

22. М.Сономпил “Залуу монгол” корпорацын ерөнхийлөгч Эвсэл

23. З.Баянсэлэнгэ МАХН-ын Мянгатын дарга Эвсэл

24. О.Баасанхүү “Дэлгэрэнгүй хууль” ТББ-ын тэргүүн Эвсэл

25. Ц.Цолмон МҮАН-ын бодлогын зөвлөлийн дарга Эвсэл

26. Ц.Оюунбаатар Нам бус иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Эвсэл

27. С.Оюун УИХ-ын гишүүн ИЗНН

28. С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын дарга ИЗНН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих