Дахиад л эвслийн засгийн газар…
Зарим хэсгийн хороон дээр саналын тоо зөрснийг эс тооцвол энэ удаагийн сонгууль харьцангуй шударга явагдаж өнгөрлөө. Угаас хоёр том нам энэ удаагийн сонгуулийг авахаар хуулиа баталсан байсан. Түүндээ ч хүрлээ. Тодруулбал, энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны хугацаа бага байсан нь шинээр гарч байгаа жижиг намын хүмүүс том тойрогт өөрийгөө танилцуулах боломж олгосонгүй. Тиймээс яг санал өгөх болоход нөгөө хоёрынхоо аль нэгийг сонгоход хүрсэн.
Сонгуулийн урьдчилсан дүнээс харахад АН 32, 33 суудал авч хамгийн олон суудал авсан нам болохоор байгаа. Харамсалтай нь олонхи болж чадсангүй. Учир нь Улсын их хурлын тухай хуулийн 8 зүйлийн 1-д “Сонгуулийн дүнгээр Улсын их хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл олонхи болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл АН-д олонхи болох ямар ч боломжгүй болчихоод байна.
Өмнөх сонгуулийн дүн бас л 39 хүрэхгүй 37, 38 байснаас өвөр түрүүдээ орж заваарцгаасан. Тэдний заримдаа үүнийг гавьяа байгуулсан мэт ярих нь ч бий. “Оюутолгой, Тавантолгой төслийг эхлүүлсэн” гэж ирээд л. Сөрөг хүчин энтэр гэж хурал хаяж гараад, Засгийн газар унгаах гэж тоглоод байхгүй, асуудлыг хурдан шуурхай шийдэх боломж бүрддэг гэх мэтээр ярьдаг. Үүнийг нь дэмждэг хүн ч цөөнгүй. Харин мэргэжлийн хүмүүс эвслийн Засгийн газрыг “Сдандарт бус Засгийн газар” гэж тодорхойлдог.
Энэ удаад ч гэсэн стандарт бус засгийн газар байгууллагдах магадлалтай, бүр тийм сураг гараад буй юм. АН нэгэнт олонхи болж чадаагүй учраас ямар нэг нам эвсэлтэй хамтарч засгийн газар байгуулах бололтой. Харин хэнтэй хамтрах вэ?
Урьдчилсан дүнгээс харахад МАН 27, 28 суудал, МАН 10 орчим суудал аваад байна. Тиймээс энэ хоёр намын аль нэгэнтэй нь эвсэж таарах нь.
МАН-ын зүгээс “Танай манай хоёр нь өмнө нь хоёр ч удаа эвсэж ажиллаж байсан. Их ч ажил амжуулсан” гээд л АН-ыг ятгаж явах вий. Мөн “Танайх засгийн газраа байгуулалдаа. Бид та нарын булхайг дэлгэж ажлыг хийлгэхгүй байх аа чадна” гэж дарамталчиж байж болно. Үүнийг сонссон Н.Алтанхуяг “Бид ард түмний захиалгаар хамтарч ажиллахаар боллоо” гэхийг үгүйсгэхгүй.
Гэхдээ масс ямар хандлагатай байгааг энэ хоёр том нам гадарлаж байгаа. Энэ удаад МАНАН-гийн засгийн газар байгууллагдахгүй байх. Учир нь энэ хоёр нам хамтарвал дахиад ард түмэн итгэл хүлээлгэхгүй. Энэ удаад АН-ынхан МАХН-тай хамтрахаас өөр гарц алга. Үүнийг МАН хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ дөрвөн жилд сөрөг хүчин шиг хүчин байж Засгийн газрын ажлыг явуулахгүй байж байгаад дараагийн сонгуулийг авахаар бэлтгэсэн нь дээр.
Харин МАХН-ын хашир чоно Н.Энхбаяр АН-ын дарга Н.Алтанхуягын хөлд эвээрхэн сууж байна. Тэрээр “Танайх МАН-тай хамтарвал хол явахгүй. Ард түмний итгэлийг ингэж хөсөрдүүлж болохгүй” гээд л аргадаж аяархан Засгийн газар руу гэтсээр… АН-д өөр сонголт ч байхгүй байх. Хэрэв МАН-тай хамтарвал Н.Энхбаяр талбай дээр хөгшчүүдээ цуглуулаад “МАНАН” гэж орлиод дахин нэг “Хар өдөр”-тэй болгохыг үгүйсгэхгүй.
АН, МАХН хамтран засгийн газар байгууллагдвал ард түмэн ч сэтгэл ханглуун байх боломжтой. Залуучуудын дэмждэг АН, ахмадуудын дэмждэг МАХН хоёр нэгдчихвэл засгийн газрын шүүмжлэх хүн тийм ч олох олдохгүй.
АН ард түмний итгэлийг хөсөрдүүлэлгүй ажлаа хийсэн шиг хийж, хариуцлага хүлээсэн шиг хүлээвэл дараагийн сонгуулийг авах боломж ч бүрдэнэ.
URL: