Хүний 2 охиныг хайрлах тийм тэнхээ эрчүүдэд байх уу?

Сайн байна уу. Өөртэйгөө адил эмэгтэйчүүдээс зөвөлгөө, санаа оноог нь сонсох зорилготой л бичиж сууна. Би одоо 31 настай, 2 хөөрхөн охинтой, том нь 7 настай, бага нь 4 настай.

Хүний 2 охиныг хайрлах тийм тэнхээ эрчүүдэд байх уу?
Нөхрөөсөө салаад 3 жил гаран болж байна. Салаад л хот руу орж ирж ажил төрөл хийгээд, бас хажуугаар нь сураад л явж байна. Одоог болтол хөлөө хараахан олоогүй л. Ирээдүйд сайн сайхан болох байхаа гэж найдаж байгаа. 2 охиныг маань манай ээж аав 2 хардаг. Би зав л гарвал 2 охин руу гаа очдог доо.

Би 1 жил гарангийн өмнө ажлынхаа газрын залуутай найзалж эхлээд дундуур нь салж нийлээд одоог хүртэл найзалж л байгаа. Гэхдээ одоо болихыг хүсэж байна. Тэр залуу миний үеийнх, бас ганц бие залуу, бас надад хайртай гэдэг боловч намайг 2 хүүхэдтэй болохоор олигтой шийдвэр гаргаж чадахгүй өдрөө өнгөрөөгөөд л байх юм. Би энэ залууд хайртай ч гэсэн 2 хүүхдээ л эцсийн эцэст сонгох учраас бүх юмыг дуусгаад өөрөө холдсон нь дээр юм болов уу ч гэж бодох шиг.

Хичнээн ээжид нь хайртай байлаа гээд хүний 2 охиныг хайрлах тийм тэнхээ эрчүүдэд байх уу? Нэгэнт л би тэр залууг эргэлзэж байгааг нь мэдсээр байж өөрчлөгдөнө гээд итгэл найдвар тавиад хүлээх хэрэг байна уу? Урьд нь гэр бүл зохиож байгаагүй хүнд гэнэт том болсон 2 хүүхэдтэй болоод амьдрах бас хэцүү л байх л даа гэж бодох л юм. Би бол юмыг болж бүтэх юм шиг харж сэтгэдэг хүн л дээ. Уг нь сайхан гэр бүлтэй болоод 2 охинтойгоо хамт сайхан сэтгэл тайван амьдрахыг үнэхээр их хүсэж байна.

Энэ залуугаа ч явуулсан юмгүй уяад, бас өөрийнхөө цаг завыг ч үрээд байх шиг санагдах юм. Минийхээр болдог бол одоо 30 хүрчихсэн хүмүүс 2-лаа нийлээд л бушуухан амьдралаа бүтээж авбал зүгээр юм шигээ. Сүүлдээ юу ч бодохоо мэдэхээ байлаа, зөв буруугаа ч ялгахгүй байх шиг. Надад туслаач би ямар шийдвэр гаргах ёстой вэ?

Зүгээр л энэ хэвээрээ уулзаад яваад байх уу, иймэрхүү маягаар 1 жил гаран өнгөрөөсөн хүмүүс одоо дахиад хэдий хэр хугацааг ч өнгөрөөх юм билээ. Гэрийнхэн нь 2 хүүхэдтэй хүнтэй найзаллаа гэж дургуйцдэг л гэсэн. Гэхдээ би найз залуугийнхаа л шийдвэрийг илүүд үзнэ. Гэвч найз залуу маань олигтой шийдвэрт хүрсэн юмгүй л явна даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих