Митт Ромни Б.Обама хоёрын аль нь вэ?
АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах сунгаа дууслаа. Ардчилсан намаас одоогийн Ерөнхийлөгч Барак Обама хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөх нь тодорхой болсон бол, Бүгд найрамдах намын сунгаа зургаан cap үргэлжилсний эцэст дуусч нэр дэвшигчээ зарлах их хурлын өмнө ирээд байна.
Массачусетс мужийн захирагч асан Ромни Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ал ь дөрөвдүгээр сард тодорхой болсон юм. Тэр үед Ромнигийн гол өрсөлдөгч, Пенсильвани мужийн захирагч асан Рик Санторум ар гэрийн шалтгааны улмаас сунгаанаас нэрээ татсанаар түүний ялалтын зам шуударсан билээ.
Учир нь Ромнитэй хамт намын сунгаанд үлдээд байсан сенатч Рон Пол хавьгүй бага саналтай байгаа тул намын их хурал дээр дэмжлэг авахгүй гэдгээ мэдээд мөн л сонгуулийн кампаниа зогсоожээ.
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын их хурал наймдугаар сард Флоридад болно. Сенатч Пол танхимаас нэрээ дэвшүүлж төлөөлөгчдийн саналыг авахаар оролдоно гэж байгаа ч Митт Ромнигийн ялалт бараг 100 хувьтай байгаа юм.
Гэвч Барак Обамагийн өрсөлдөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа явуулахад нэгэн ноц-ой бэрхшээл тулгарчээ. Ромни сонгуулийн кампанидаа зарцуулах хангалттай мөнгийг цуглуулж чадахгүй хэмээн АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн штабаас мэдэгдэв. Бүгд найрамдахчуудын хандив Ардчилсан намынхаас гурав дахин бага байгаа бөгөөд шинэ хандив цуглуулахаар ихээхэн чармайж байгаа ч амжилт олохгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 6-нд болно. Бүгд найрамдах намаас Митт Ромни, Ардчилсан намаас өнөөгийн Цагаан ордны эзэн Барак Обама нар өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм. Хамгийн сүүлчийн олон нийтийн судалгаагаар Обама 53, Ромни 43 хувийн санал авахаар дүн гарчээ.
http://news.undesten.mn/news/show/id/13079
URL: