ИЗНН дахиад л ганц суудалтай

ИЗНН мөнхөд ганц хүнтэй нам байх хувь тавилантай бололтой. Өнгөрсөн он жилүүдэд С.Оюун гэдэг ганцхан л гишүүн парламентад сууж байгаад 2008 оны сонгуулиас хойш Ногоон намын Д.Энхбаттай нэгдэж, нийллээ гэдэг малгайн дор арайхийж УИХ-д хоёр суудалтай болоод байлаа. Тэгтэл энэ удаагийн сонгуулийн дүн гарч буй энэ өдрүүдэд ИЗНН-ын М.Зоригт Сүхбаатар аймагт ганц суудал авч гялаалгаснаар ИЗНН үргэлжид нэг гишүүнээ УИХ-д илгээж байх хувь заяатай гэдгээ баталлаа.

Харин намуудын санал хураалтаар ИЗНН 61 886 санал буюу 5,9 хувиар жагсаалтын дөрөвдүгээрт орсон учраас намын жагсаалтад бичигдсэн эхний хоёр хүн УИХ-д нэмэгдэн орж ирэх бололцоотой болж байна. Ингэхээр үсрээд л гурав болж буй нь өмнөх сонгуулиудыг бодвол багахан ч гэсэн амжилт шүү дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих