Д.Сvхбаатарыг доромжилсны хариуг МАН-ынхан хатуухан барина

2012 оны сонгуулийн тvvчээ аль хэдийнэ эхэлчихэж. Дээрээс нь улс тєрийн намууд болоод улс тєр гэж гvйсэн хvмvvсийн хаврын синдром хєдєлсєн бололтой.
Саяхан нэлээн хэдэн телевизээр “Жанжин Сvхбаатар хятад гаралтай хvн. Сvхбаатарын аав Дамдин нь євєрлєгч эр байсан. Сvхбаатар Нийслэл хvрээг чєлєєлєєгvй. Тэрээр мєрийтэй тоглоомчин байв. Тухайн vеийн сайдын цалин 60 янчаан байхад Д.Сvхбаатар мєрийтэй тоглоод 400 янчааны єртэй байсан” гэх мэт баримт єгvvлсэн баримтат кино гаргасан. Тэгвэл vvний хариуг МАН-ынхан хатуухан барина гэдгээ мэдэгдэв. Vvнийг улс тєрийн зорилгоор хийсэн нь тодорхой. Монгол Улсыг тусгаар тогтноход хамгийн их vvрэг гvйцэтгэсэн, МАН-ын бэлгэ тэмдгийг мушгин гуйвуулж байгаад харамсч буйгаа илэрхийлэв.

Тус намынхан уг гvтгэлэгт киног няцаахаар Д.Сvхбаатар судлаач ШУ-ы доктор, академич Т.Намжил, Сvхбаатарын намтар дагнан судлаач, гавьяат багш Н.Лувсанноров, ШУА-ийн Тvvхийн хvрээлэнгийн захирал асан, Монгол Улсын орчин vеийн тvvх судлаач Ч.Дашдаваа, Сvхбаатарын ээж Хандын дєрєв дэх удмын Ц.Хvрэлсvх нарын хvнээр тайлбар хийлгэв.

Д.Сvхбаатарын тухай Т.Намжил гуай “1919 онд Хятадын Шvшv Жан генералын удирдсан их цэргийн хvч Монгол Улсад ирж Автономит засаглалын унагаж, тус улсын цэргийн дэглэм тогтсон байсан. Ер нь, Монгол орон мєхєл сvйрлийн ирмэгт ирсэн байв. Ийм нєхцєлд зэвсэгт тэмцлээр улс орноо аврах шаардлагатай болсон. Гадаадын цэргийн хvчнийг эх орноосоо хєєн зайлуулах хэрэгтэй байсан юм. Ингэхийн тулд Ардын журамт цэргийг байгуулах шаардлага гарч ирсэн байдаг. Vvнд гурван зvйл шаардлагатай байлаа. Нэгдvгээрт, цэрэг дайчдыг хєдєлгєх жанжин, хоёрдугаарт, цэргvvдээ сургаж чадах эрдэмтэй, гуравдугаарт, зэвсэг олгох ёстой байсан юм. Энэ ажлыг хийж чадах хvн бол Дамдины Сvхбаатар байж, тэр vvргээ маш хурдан хэрэгжvvлсэн. 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагтад тєвлєрч байсан Хятадын нэг тvм 200-аад гамин цэрэгт бууж єгєх тулган шаардах бичиг явуулж хариу ирэхгvй болохоор тулалдаж байж буулгаж авсан. Д.Сvхбаатар 168 тулааны 112-ыг нь єєрєє удирдаж, ялалт байгуулж байсан эрэлхэг зоригтой, баатар, жанжин байлаа” хэмээв.
Доктор Н.Лувсанноров Д.Сvхбаатарын гарал угсааны талаар ярихдаа, “Сvхбаатар бол євєрлєгч эр яагаад ч байж таарахгvй. Хуучнаар Ёст бээсийн хошууны хvн. Тэр хошууныхан бол жинхэнэ халхууд байсан юм. Би Сvхбаатараас дээш таван vеийг судалсан. Ингэхийн тулд 1992 оноос тvvний удам, ах дvvс, нутаг усных нь хєгшчvvлтэй уулзаж байлаа.

Одоо тvvний хамаатан садангийн 300 орчим хvн бий. Гэтэл хятад хvн байсан гэж гvтгэж байгаа нь тvvний нутаг усыг хятадуудад худалдсан болж таарах нь” гэв. Мєн бусад хvн ч тэр Сvхбаатар жанжны байгуулсан гавьяаг магтаж, тvvний тvvхийг гуйвуулсан хvмvvст хатуухан хариуцлага тооцуулах хэрэгтэйг сануулж байлаа. Тэдний ярьж байгаа тайлбарыг сонсоход ёстой л сонгууль эхэлчихсэн мэт санагдав. Сонгуулиар л иймэрхvv хэвлэлийн хурал хаа сайгvй болдог. Тус намынхан ч гэсэн энэ гvжирдлэгийг сонгуультай холбож байв. Тиймээс энэ баримтат кинотой холбоотой иргэдээс ирсэн санал хvсэлтийг нэгтгэж байгаад хууль шvvхийн байгууллагад хандана гэдгээ ч мэдэгдсэн юм.

Ц.Сvхбаатар: Д.Сvхбаатартай холбоотой vнэн баримт хангалттай байгаа

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Сvхбаатараас цєєн асуултад хариу авлаа.

-Д.Сvхбаатарын тухай гvтгэлэгт баримтат кино гарсан нь танай намын бэлгэ тэмдэг рvv дайрсан гэж vзэж байна. Vvнийг бусад намаас хийсэн байх магадлалтай юу?

-Би тэрийг нарийн хэлж мэдэхгvй байна. Хэрэв манай намтай єрсєлдєх гэж байгаа бол монгол орноо хэрхэн хєгжvvлэх, ард тvмний ємнє тулгамдаад байгаа асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг байдлаар л єрсєлдєхийг улс тєрийн намууддаа уриалж байна. Тэрнээс биш Монголын нэрийн хуудас руу халдан дайрах хэрэггvй. Манай намынхан Монголын тєрийг vндэслэн байгуулагч их жанжин Сvхбаатарын нэрийг ийм байдлаар гvтгэн доромжлуулахгvй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

-2008 оны долдугаар сарын 1-нд танай намын байр шатахад МАН-ын архив устсан гэдэг мэдээлэл байдаг. Vvнтэй холбоотойгоор ийм баримтат кино хийсэн байх гэж танай намыхан vзэж байгаа гэсэн?

-Тэр vед МАН-ын архивын тодорхой хэсэг шатсан. Тухайлбал, 1990 оноос хойшхи хурлын протокол, vе vеийн удирдагчдын хэрэглэж байсан vнэт зvйл шатсан. Тvvнээс биш 1921 оноос хойшхи МАН, Д.Сvхбаатарын тухай vнэн баримтыг Архивын тєв газарт шилжvvлчихсэн байсан. Тусгаар тогтнолын 90 жилийн ойд зориулж vзэсгэлэн гаргах гэж байна. Гэтэл энэ хvмvvс МАН-ын тєв байр шатахад хамаг архив нь устсан гэж бодсон бололтой. Тэгвэл тийм биш ээ. Сvхбаатарын тухай материал бол маш олон газраас олдоно.

-Энэ тухай хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ гэсэн. Vvнийг тодруулаач?

-Хууль хяналтын байгууллагад хандана. Хандахаас єєр аргагvй. Vндэсний аюулгvй байдалд халдаж байна. Сvхбаатарчууд, тус аймгийг євєрлєгчєєс бvрдсэн гэж vндэсний аюулгvй байдал, ард тvмний эв нэгдэлд халдаж байна шvv дээ. Улс тєр хийж болно оо, юм ярьж болно. Гэхдээ Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн аюулгvй байдалд ингэж халдах эрх байхгvй.

-Ерєнхий сайдыг ОХУ-д айлчлал хийхдээ тус улсаас МАН-тай холбоотой материал авчрахаар болсон гэсэн?

-ОХУ-ын архивын газартай ярихдаа Монгол Улстай холбоотой баримтыг шилжvvлээч гэдэг хvсэлт тавьдаг. Тодорхой хэмжээний баримт, архивыг авахаар болсон. Гэхдээ шинэ материал биш, хуучин материал. Ер нь, манай улстай холбоотой материал Герман, Япон, БНХАУ-д байдаг юм.


URL:

Сэтгэгдэл бичих