Гуравдах хүчин гэгддэг намууд АН-ыг сонгууль луйвардсан гэж үзэж байна
АН-ыг өөрсөдийн оруулж ирж Сонгуулийн хороонд шахсан санал тооллогын машинтайгаа нийлж сонгууль будилаантуулж луйвар хийлээ гэж бусад намууд төдийгүй иргэд сонгогчид хүртэл үзэж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
ИЗН, МАХН-МҮАН, ХМХН-БНН, ИХН зэрэг сонгуульд өрсөлдөж байгаа улс төрийн намууд Ардчилсан нам сонгуулийн албан ёсны дүн мэдээ гараагүй байхад өөрсөддөө хэт итгэлтэйгээр ялалтын баяраа тэмдэглэн тунхаглаж байгаа явдалыг санал тоолохтой холбоотой булхай луйвар хийсэнтэй холбоотой гэж үзэж гомдол гаргаад байгаа аж.
Улс төрийн гурав дахь хүчин гэгддэг эдгээр нам хүчнүүд Монгол ардын намд хандаж Ардчилсан намын энэ увайгүй үйлдэлийн эсрэг хамтдаа зогсож сонгуулийн зөв шударга явуулах тал дээр хамтран ажиллах санал хүргүүлжээ.
Мөн тэд саналыг гараар тоолох хүсэлтэй байгаагаа ч илэрхийлжээ. Одоогоор МАН-ын зүгээс ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй байна.
Б.Хурц
URL: