Ардчилсан нам булхай хийж байна

Уг нь энэ удаагийн сонгууль нэлээн онцлогтой, ялангуяа санал тоолох машинааар саналаа тоолуулж ямар нэгэн будилаан гарахгүй гэдэгт бүрэн итгэж байсан билээ.

Гэтэл энэ итгэл унтарч байна. Ардчилсан намын нөхдүүдийн оруулж ирсэн энэ машин ёстой будилуулдаг машин болох нь улам тодорхой болж байх шиг. Ойрын жишээ дурдахад Чингэлтэй дүүрэгт гарах нь тодорхой болоод байсан ЭБЭХ-ийн сайд Д.Зоригтын саналыг дарж эхэлжээ. Бараг нэгдүгээрт бичигдэж байсан түүний араас МАХН-МҮАН-ы “ Шударга ёс “ эвслийн нэр дэвшигч Г. Уянга нар сонгогчдын олонхийн санал авсан нь бараг тодорхой болж байтал АН-ын нэр дэвшигч Г.Баярсайханы нэр дээр гэнэт олон санал орж ирсэн байна.

Ийм богино хугацаанд имй олон санал орж ирэх магадлал маш бага учир яах аргагүй хардлага төрүүлж байна.

Санал тоолох машин үнэхээр будилаан тарьж, энэ булхайг Ардчилсан нам ил цагаанаар хийж эхэллээ.

С.Дулам


URL: