Хятадуудын тавьсан зуслангийн зам шаардлага хангасангүй

Дамбадаржаагийн хийдийн баруун талаар хойшоо зуслан руу явах зам ашиглалтад ороод удаагүй байгаа. Гэтэл замын хоёр хажуугийн боржуурыг хуулж хаяжээ. Тодруулбал, Дамбадаржаагийн хийдийн урд талын төв замаас хойшоо Шадивлан зуслан хүртэлх замын боржуурыг өнгөрсөн жил хятадууд тавьсан юм байна. Учир нь шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл улсын комисс хүлээж авахгүй байгаа ажээ. Замын хоёр талын боржуур газраас 15 см-ийн өндөртэй байна гэсэн стандарт байдаг юм байна.

Гэтэл хятадуудын тавьсан боржуур зарим газартаа 13, зарим газартаа 20 см-ийн өндөртэй байгаа учраас шаардлага хангаагүй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс энэ замын боржуурыг хуулж, шинээр тавьж байгаа юм байна.

Х.Өнөр

mongoliin medee


URL:

Tags: