Онигоо

Юм гэдэг учиртай
- Бат-Эрдэнэ аварга яах гэж УИХ-д суудаг юм бол оо?
- Нямдорж, Гүндалай хоёрыг хэрэлдэхэд хэн нэг бяртай нь хүзүүнээс нь өргөж салгах хэрэгтэй биз дээ?

Манай нам, манай дэвшигчийг дугуйлна гэсэн үг

Сонгуулийн ухуулагч иргэдтэй уулзаж байна. Гэтэл нэгэн иргэн түүнд асуулт тавив.

-Энэ сонгуулиар сонгогчдын саналыг хүн гараараа тоолохгүй автомат машинаар дүнг нь гаргана гэх юм. Тэр чинь одоо юу гэсэн үг вэ?

-Аа, энэ чинь маш боловсон арга даа, хүн гуай. Та манай нам, манай дэвшигчийн нэрийг дугуйлна л гэсэн үг. Машин бол хүн биш, алдаа мадаг гаргахгүй л гэж…

Н.Энхбаярын шүүх хурал
Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрүүлэн яваад нэг доор 2 хүн мөргөчихжээ. Удалгүй шүүх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шүүгчээс тодруулга авч байна.
Шүүгч: За тэр эхэлж мөргүүлээд таны машины урд талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг санаатайгаар сүйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил … Аа тэр мөргүүлээд 10-аад метр газар үсэрч бутан дунд унасан тээгэлж амьд гарсан нөхрийг, … ммм, … хэргийн газраас зугтах гэсэн оролдлого хийсэн хэмээн 1 жил хэмээжээ.

үүрэн телефон
Ерөнхийлөгч гар утсаараа залгав.
-Уучлаарай”, шугам чөлөөгүй байна, та түр хүлээгээд дахин залгана уу?
-Би Ерөнхийлөгч Энхбаяр байна. -Уучлаарай, одоохон залгаадахъя….

Онигоо
Зам, тээвэр аялал жуулчлалын дэд сайд Шийлэгдамбыг Өвөр монголд очсон чинь хурал удирдаж байсан хүн нь ингэж танилцуулсан гэсэн “Ар монголын жам тээвэр, жугаа чэнгэлийн яамны жулжаган сайд Шалигдамба үг хэлнэ.

Хамгийн үнэтэй шар юм
- Монголд байгаа хамгийн үнэтэй шар юм юу вэ?
- Ерөнхийлөгч Н.Энхбаяр шар дээлтэйгээ зогсож байвал тэр хамгийн үнэтэй шар юм болно.

Товчлуур
УИХ-ын чуулган дээр. 76-н гишүүн цэнхэр, улаан хоёр өнгийн товчлуураар “амьдралыг” шийддэг. Нэг удаа зүйд нийцэхгүй хуулийн төсөл орж иртэл УИХ-ын гишүүн эмэгтэй “Гишүүдээ бүгдээрээ хөхөө дараарай” гэж уриалжээ. Гэтэл УИХ-ын 76 гишүүн нөгөө эмэгтэй гишүүнээ “явуулж” бүгдээрээ цээжээ дарчихсан сууж байжээ.

Улс төр
Хоригдолоос асуусан нь:
- Чи яагаад шоронд оров?
- Улс төрийн хэрэгээр.
- Юу хийсэн юм бэ?
- Үг хэлсэн.
- Одоо зөвхөн үг хэлээд үү?
- Би уг нь сантехник ч л дээ. Төрийн ордонд ус алдаад гэсэн дуудлагаар үзээд бүх системийг нь бүхэлд нь солих хэрэгтэй гэсэн юм л даа.

Хурал
- Оны шилдэг авилгачийг шалгаруулна!
- Би гишүүний хувьд санал нэмж оруулъя. “Авилгач” гэхээр тодорхой биш байна.Тэгээд ч энэ номинацид хосоор нь шалгаруулахгүй бол дараа нь өгсөн нь ч юм уу, авсан нь ч юм уу гомдол гаргах магадлалтай юм биш үү!?

76 худалч
Охин: – Эмээ 70 худалч гэж нээрээ байдаг юм уу? гэхэд
Эмээ: – Одоо 70 худалч байхаа болиод 76 худалч болчихсон ш дээ гэжээ.

ХУДАЛЧ ГУЙЛГАЧИН
Нэг гуйлгачин нөгөөтэйгээ дайралдаад “Би өчигдөр хааныг нүдээрээ харлаа” гэж залжээ.
- Хаан ямаршуу хувцастай байна?
- Сийлбэртэй хаш малгай, шижир алтан дээлтэй явж байна лээ.
- Шижир алт ий?
- Тийм ээ
- Тэр чинь тэгээд бөхийж тонгойхдоо яадаг юм болж байна аа?
- Чи жаахан бодооч. Хаан хүн хэзээ бөхийж байсан юм бэ

Цагаан хорхой
УИХ-ын гишүүд хоёр жилийн дотор таргалдаг байхад Багабанди 8 жил ерөнхийлөгч хийгээд яагаад таргалаагүй юм бол. Тэр лав цагаан хорхойтой байхаа.

Юм гэдэг учиртай
- Бат-Эрдэнэ аварга яах гэж УИХ-д суудаг юм бол оо?
- Нямдорж, Гүндалай хоёрыг хэрэлдэхэд хэн нэг бяртай нь хүзүүнээс нь өргөж салгах хэрэгтэй биз дээ?

Хамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
МАХН – дахин сонгогдов.

Парламент
Дархан аварга Бат-Эрдэнээс нэг найз нь асууж л дээ.
- Аваргаа, парламентаар сонин юу байна вэ?
- Би тамхи татадаггүй л дээ.
- Үгүй ээ УИХ-аар сонин юу байна?
- Аан, хараад байхад эцэг эхийн хурлаас арай л өөр юм шиг байна.

Гадаад хэл
УИХ-ын дарга Арвин гишүүнээс асууж л дээ:
- Та ингэхэд хэдэн хэл мэддэг вэ?
- Би оростой, монголтой, францтай, италитай, хятадтай. Таван хэлтэй.
- За тэгвэл францаар “сайн байна уу” гэдгийг юу гэдэг юм бэ?
- Хай.
- Биш ээ, наадах чинь англи ш дээ.
- Еэ гялай, еэ гялай, би тэгвэл зургаан хэлтэй юм байна ш дээ.

Засгийн газар
- Хотын төвд нэг давхрын гурван өрөө байр авахын тулд 200 жил ажиллах хэрэгтэй болж байна шүү дээ.
- За тэр чинь засгийн газраас та биднийг аль болох удаан наслуулахад хүртэл анхаарал халамж тавьж байгаагийн тод жишээ.

2 авгайн ярианаас
-Хүүхдийг багаас нь сайн хүмүүжүүлэх хэрэгтэй
-Харин тиймээ, ялангуяа худлаа хэлхийг нь болиулах хэрэгтэй
-Тэгэхгүй бол улстөрч болчихож мэднэ.

-Яагаад хотын мэрийн цалин улсын ерєнхийлєгчєєс хоёр дахин их байдаг юм бэ?
-Тэдний хэн нь юу хийж байгаас л тэр байхгvй юу даа.
-Тэгвэл vvнийгээ батла л даа.
-Амархан ш дээ. Нийслэлд бvгд ирж байхад харин улсаас бvгд зугтаан гарч байгаа биз дээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих