З.Санждорж лам 500 сая төгрөгийн урамшуулал авна
Сонгинохайрхан дүүрэгт НИТХ-д нэр дэвшиж байгаа З.Санждорж лам 500 сая төгрөгийн урамшуулал улсаас авахаар болжээ. Учир нь НИТХ-ын сонгуулиас нэрээ татвал 50 сая төгрөг өгье, урьдчилгаа болгож 10 саяыг өгье гэсэн санал түүнд ирсэн байна. Харин З.Санждорж лам уг саналыг хүлээн авалгүй камер болон бусад хэрэгслээр баримтжуулан цагдаагийн газарт мэдэгдсэн гэнэ. Сонгуулийн тухай хуулинд мөнгө тараах, худалдан авах оролдлогыг илчилсэн хүнд, мөнгөн дүнг нь 10-аар үржүүлсэнтэй тэнцэх мөнгөний урамшуулал олгоно гэж заасан тул тэрээр ийм их хэмжээний урамшуулал авах эрхтэй болжээ. Дашрамд дуулгахад иргэн та ч гэсэн гадуур мөнгө тарааж байгаа нэр дэвшигчдийг илчлдэх аваас тухайн мөнгийг 10-аар үржүүлсэнтэй тэнцэх урамшуулал авах юм байна.
http://nud.mn/news.aspx?id=9763
URL: