БИД САР БVР 21 МЯНГЫГ АВСААР 805 ТЭРБУМЫГ ИДЧИХЭЖ
Сvvлийн тэмээний ачаа хvнд гэж “Хvний хөгжил сан“-гийн 23 мянган тєгрєг маань орох ёстой хугацаанаасаа жаахан хоцорч орлоо. Хоёр, гурав хоног саатахад чиний картанд орж уу, хэзээ орох юм бол оо гээд л нэг, нэгнээсээ хариулт нэхэцгээнэ.
Эмээгийн минь сvсэглэдгээр тєрийн буян болох “Хvний хєгжил сан”-гийн мєнгє ч ингээд дуусгавар боллоо. Бvтэн жилийн хугацаанд сарын хагасаар л банкинд оочерлох гэж ард иргэд хvлээх зvйлгvй болов.
21 мянган тєгрєгийг тэртэй, тэргvй хєгшин залуугvй аваад сар бvр сурчихсан юм чинь vгvйлэх л байх даа.
Ээж, дvvгийн 21 мянган тєгрєгтэй нийлvvлээд сар бvр цахилгаан, хогны мєнгєє тєлчихнө. Эмэгтэй дvv сар бvр утасны тєлбєрєє аргалчихна. Миний хувьд ажил ихтэй болохоор сар бvр очиж амжихгvй дєрєв, таван сараар нь бєєндєж аваад лизиндээ хааяахан нэмэрлэчихнэ. Ер нь, 21-дээ дугаарлаж байгаа хvмvvсийг харахад юунд хэрэглэх нь анзаарагддаг. Даавуун тор барьчихсан євєє, эмээ бол тэртэй тэргvй талх, боов, 2-3 кг мах, гурил, будаагаа тааруулж аваад харихаар зэхчихсэн яваа нь тэр гэлтэй. Хvvхдээ тэвэрчихсэн яваа ээжvvдийн хэрэгцээнд бол яагаад ч 21 мянган тєгрєг хvрэлцэхгvй ч нэмэртэй л байх. Оюутан, залуус, ажилтай нэгний хувьд хэд хоногтоо халаасны мєнгє тєдий болж чадсан. “Єчигдєр миний 21 мянгаар уусан биз дээ. Єнєєдєр чинийхээр уух ёстой. Маргааш, нєгєєдєр уух мєнгийг дахиад сэтгэнэ шvv” гээд банкны vvдэнд хэрэлдэж зогсох халамцуу нєхдvvдтэй бол ярих ч юм биш. Зєвхєн ийм зохицуулалтаар архинд зарцуулдаг хvмvvс 15-наас хойш овоо хэдэн хоног шоудаж, ар гэрийнхнийгээ зовооно.
Хєдєє орон нутаг айл саахалт, ах дvvгээрээ тєсєл бичээд мєнгєє нийлvvлэн жижиг, дунд vйлдвэр байгуулсан олон жишээ байсныг сайшаах нь зvйтэй. Ерєнхийдєє, намын амлалтаас болж хэрэгжсэн энэ мєнгє ихэнх айл єрхийн хоногийн хоолыг залгуулсан гэж хэлж болно. 21 мянган тєгрєгєє нийлvvлээд сарын єл залгуулдаг айл єрх єнєєдєр захаасаа авахуулаад vй олноороо. 365 хоног бэлэнчилсэн тэд ирэх сараас хойш яажшуухан амьдрах бол гэж бодохоор бас хэцvv юмаа даа.
Євлийн хахир хvйтэн 21 мянган тєгрєгт дугаарлаж зогсох тэр хар мянган хvнийг харчихаад “Тєр засаг ингэж ард иргэдийг хvчээр ийм дорой байдалтай байлгах гэж дээ. Бэлэн мєнгє єгдєггvй байсан бол амьд хvн аргатай гэж болгож л таараа. Хэргээр ийм халамжийн бодлогоор бємбєгдєж хvнийг арчаагvй бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна” гэж боддог байлаа. Хvмvvсийн хувьд зvгээр ч нэг дугаарлаад зогсохгvй улайран дайрна. Банкны хаалга, ширээ сандал эвдэж, цонх хагалсан гээд тохиолдол олон ч удаа гарч, арай л теллерvvдийг нь зодчихоогvй байх. Бvр аргаа бараад зарим арилжааны банк нь vvнээс болж 21 мянган тєгрєг олгохоос татгалзаж, Засгийн газар уг асуудалд анхаарал хандуулсан удаатай.
Гэтэл vнэн хэрэгтээ ард тvмэн єнєєдєр 21 мянган тєгрєгєєр амьжиргаагаа залгуулах хэмжээнд хvртлээ ядуурсан гэдгийг харуулж байгаа тод жишээ энэ гэлтэй. Тєр засгийн зvгээс ядуурлын хэмжээ буурсан гээд л алга нижигнvvлээд байдаг. Гэтэл гадаадын судалгааны байгууллагууд нэмэгдсэнийг нь гайхаж зарлаад л. Монголчууд бид 805 тэрбум тєгрєгийг жилийн дотор сар бvр 21 мянган тєгрєгєєр хуваагаад авчихлаа. 40 тэрбумаар аймаг бvрт орчин vеийн 20 эмнэлэг барих эмнэлэг, 10 тэрбумаар 80 ширхэг сургууль эсвэл Монгол Улсын хэрэгцээг бvрэн хангах нефть боловсруулах vйлдвэр барих боломжтой гээд л анх єгч эхлэх vеэс нь шvvмжилцгээсэн. Юутай ч бид сараас сарын хооронд янз бvрийн хэрэгцээндээ зарцуулаад л ямар нэгэн байдлаар 805 тэрбумыг vрэн таран хийгээд дуусгачихаж. Надад лав 21 мянган тєгрєгєєр авлаа гэх ганц ч зvйл єєрт vлдсэнгvй дээ.
ardchilal
URL: