Атлантын далайд живсэн хот олдлоо

Далайн ёроолыг судлах Google Ocean төсөл Атлантын далайн ёроолд хоорондоо огтлолцсон шугмуудыг олсон байна. Уг зураг хотын гудамжнуудын огтлол мэт харагдаж буй ажээ. Үүнийг усанд автан алга болсон гэж үздэг Атлантидын үлдэгдэл байж магадгүй юм гэж мэргэжилтнүүд үзэж буй гэнэ.
Африкийн баруун хойд эргийн ойролцоо Канарын арлуудын бүсэд мянга орчим метрийн гүнд бараг тэгш өнцөг үүсгэн огтлолцсон шугмууд байгааг Google Ocean төслийн инженерүүд олж тогтоосон байна. Атлантийн далайн ёроолд буй үл мэдэгдэх обьект нь 20 мянган хавтгай дөрвөлжин километр дэвсгэр нутгийг хамарч буй ажээ.
Алдарт Атлантид байхыг үгүйсгэх аргагүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. Хүний гараар л бүтээгдсэн байж болох эдгээр шугмууд чухам Платоны заасан тэр газар байгаа нь сонирхолтой юм. Домгоор бол Атлантид хотынхон есөн мянга орчим жилийн тэртээ Афиныг эзлэх гэж оролдоод бүтэлгүйтсэнийхээ дараа далайн усанд живсэн гэдэг.
Энэхүү олдвор тун сонирхолтой зүйл бөгөөд мэдээж цааш гүнзгийрүүлэн судлах ёстой. Энэхүү олдвор тун сонирхолтой зүйл бөгөөд мэдээж цааш гүнзгийрүүлэн судлах ёстой. Google Ocean төслийнхөн ч хаана байгааг нь нуухгүй байгаа бөгөөд хот байж болох координат нь хойд өргөрөгийн 31 градус 15 минут 15 секунд болон баруун уртрагийн 24 градус 15 минут 30 секунд юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих