Г.Баярсайхан самбарт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан уу?

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан намынхныгаа түлхэж, сурталчилгааны самбарыг түших болжээ.

Тэрбээр гудамжны сурталчилгааны самбарыг нэг тэрбум гаруй төгрөгөөр түрээсэлсэн байна. Чингэлтэй дүүрэгт зам дагуу гэгээн дүрээ харуулахын тулд найман цэцэрлэг байгуулчих мөнгийг цацаж яваа нь харамсалтай. Хэдхэн хоног самбарт зургаа тавихын тулд зарцуулсан нэг тэрбум төгрөгөөрөө тойрогтоо бүтээн байгуулалт хийсэн бол сонгогчид таатай хүлээж авах байлаа.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд Г.Баярсайхан Чингэл­тэй хайрхныг дархалснаас өөр нүдэнд харагдахаар ажил хийсэнгүй. Тойрогтоо зориулах мөнгөөр өөрийнхөө сурталчилгааг хийх гэж нөөж байсан нь тодорхой болж байна.

Нэр дэвшигч биш “Самбар” Баярсайхан болсон тэрбээр өөрийнх нь сурталчилгааг хийж байсан намынхаа гишүүдэд нэг ч төгрөг өгөлгүй хөөжээ. Ингэж намынхаа гишүүдийг сурталчилгааны самбараар сольсонд АН-ын гишүүд төдийгүй сонгогчид дургүйцэж байна. Ийм хүнийг эх оронч, Чингэлтэй хайрхнаа дархлагч гэхэд бас хэцүү. Г.Баярсайхан самбарт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан уу.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих