Засгийн газрын хуралдаантай
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэхээр болжээ.
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (Ц.НЯМДОРЖ)
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (Ц.НЯМДОРЖ)
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай (Д.ХАЯНХЯРВАА)
- Гаалийн хяналтын бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай (Д.ЦОГТБААТАР)
- Гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын эзэмшиж байгаа газрыг тусгай хэрэгцээнд авах тухай (Ц.ДАШДОРЖ)
- Жагсаалт батлах тухай (Д.ЗОРИГТ)
- Нууц асуудал (Г.ЗАНДАНШАТАР)
ТАНИЛЦУУЛАХААР:
- “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн биелэлтийн талаар (Д.ХАЯНХЯРВАА)
- Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар (Ц.ДАШДОРЖ)
- Олон улсын конвенц, зөвлөмжийн талаар (Т.ГАНДИ)
- “Өрхийг дэмжих жил”-ийн эхний хагас жилийн ажлын явцын талаар (Т.ГАНДИ)
URL: